Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Богд банк”, “ЛЭНДМН ББСБ” тайлангаа танилцуулав 

I ангилалд бүртгэлтэй “ЛЭНДМН ББСБ” компанийн нийт зээлийн багц энэ оны эхний хагас жилд 86.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 95.2 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Нийт орлого нь 155 хувиар дээшлэн 20.7, цэвэр ашиг нь 390.4 хувиар өсөж 8.3 тэрбум төгрөгт хүрсэн аж. 
2023-08-16

Чингис хаан боомтын зөвлөл хуралдлаа

"Чингис хаан” олон улсын агаарын замын боомтод Цахим гарц, E-gate ашиглалтад орсонтой холбогдуулан хилийн цэргийн 0218 дугаар анги Чингис хаан боомтын зөвлөлийн хурлыг зохион байгууллаа.
2023-08-16

Бизнесээ эко болгоход тань туслах Ногоон бизнес хөтөлбөр зарлагдлаа

Бизнес эрхлэгчдэд зориулан бизнесийн амжилтыг нь ахиулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын чиг хандлага, ногоон бизнесийн боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг олж нээхэд нь туслах зорилготой энэхүү хөтөлбөрийн бүртгэл 8-р сарын 16-наас 9-р сарын 8-ныг дуустал явагдаж, 9-р сарын 12-ны өдрөөс сургалт нь эхлэх юм.
2023-08-16

Эрүүл бүс байгуулж, экспортоо өсгөж чадахгүй нь

Үүний хүрээнд ямар ажил хийж буйг МЭЕГ-аас лавлахад “Мэргэжилтнүүд одоогоор баруун аймгуудад ажиллаж байна. Малын өвчлөлгүй эрүүл бүсийг аль аймгийн ямар сумуудыг хамруулж бий болгох талаар судалж байгаа. Ер нь эрүүл бүс байгуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдана. Манайх шиг бэлчээрийн аж ахуй хөгжсөн, өргөн уудам газар нутагтай улсад эрүүл бүс бий болгон, байнгын хяналтад оруулахад бэрхшээл ихтэй” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
2023-08-16

“Бөмбөгөр”-өөс “Бишрэлт” худалдааны төв хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо Төмөрчиний гудамж буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн гурван замын уулзвараас “Бишрэлт” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.
2023-08-16

ШӨХТГ-аас төлөвлөгөөт хяналт, шалгалт эхлүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийж эхэллээ.
2023-08-16

Гадаад худалдааны бараа эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ эхний 7 сарын байдлаар 13.7 тэрбум ам.долларт хүрлээ.
2023-08-16

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар нэг сая тн ачаа тээвэрлэлээ

 “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 1,020,775 тн ачаа тээвэрлэжээ.
2023-08-16

АИ-92 бензиний 40 хоногийн нөөцтэй байжээ

Энэ хугацаанд эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.7 их наяд төгрөг болж, 2022 оны мөн үеийнхээс 1.92 их наядаар (2.1 дахин) нэмэгджээ. Үүнийг салбараар нь ангилбал уул уурхай, олборлох 3.51 их наяд (31.8 хувь), газрын тос 143.7 (1.3), тусгай зөвшөөрлийн төлбөр 15.8 (0.1), бусад орлого 28.6 тэрбум төгрөгийг нь (0.3) эзэлсэн аж. 
2023-08-16

Эрээн- Замын-Үүдийн төмөр замын боомтын тээврийн хэмжээ 10 сая тоннд хүрчээ

БНХАУ-ын Монгол Улстай хиллэдэг хамгийн том хуурай замын боомт болох Эрээн-Замын- Үүдийн төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 10 сая тоннд хүрч дээд амжилт тогтоожээ.
2023-08-15

Онлайн худалдаа хийгээд 500,000 хүртэлх төгрөгийн урамшуулал аваарай

ХААН Банк хичээлийн шинэ жилийг угтан олон улсын Виза карттай харилцагчдадаа зориулсан 10%-ийн буцаан олголттой урамшуулалт аянаа өнөөдрөөс эхлүүллээ. Дэлгүүр хэсэх завгүй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалдаг, тэр тусмаа дэлхийд танигдсан брэндүүдийг албан ёсны вэбсайтаас нь шууд худалдаж авдаг бол харилцагч  та анхаарлаа түр нааш нь хандуулаарай.
2023-08-15

Өнөөдөр 612.2 мянган хувьцаа арилжаалжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 292,428,576 төгрөгийн үнийн дүн бүхий 612,232 ширхэг хувьцаа арилжаалагджээ.
2023-08-15

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 159,221 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,736 тн буюу 22 хоногийн, АИ-92 автобензин 49,930 тн буюу 40 хоногийн, АИ-95 автобензин 3,388 тн буюу 25 хоногийн, ДТ 96,660 тн буюу 39 хоногийн, онгоцны түлшний 29 хоногийн нөөц бий.
2023-08-15

37.4 сая тонн нүүрс нийлүүллээ 

Улмаар 2023 он гарснаас хойш энэ сарын 10-ны байдлаар 37.4 сая тонныг нийлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Мөн 2023 оны төлөвлөгөөг давсан гэсэн үг. Түүнчлэн 931.5 мянган тонн зэсийн баяжмал, 3.28 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Тэгвэл Төвбанк 9.53 тонн алт худалдан авсан байна. 
2023-08-15

Бүх хүнд нээлттэй онлайн зээлийг ХААН Банк санал болгож байна

Фэйсбүүк чаатаа шалгах, онлайнаар төлбөр тооцоогоо хийх, кофе чанах гэхчилэн багагүй зүйлс амжуулж болох ч, 50 сая хүртэл төгрөгийн санхүүгийн тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой талаар та дуулсан уу. ХААН Банк цаг хугацаа, хаяг байршлаас үл хамааран гар утсаа ашиглан гуравхан минутад онлайн зээл авах боломжийг бүх хүнд нээлттэйгээр санал болгож байна.
2023-08-15

Газрын тосны эрэлт өснө гэж таамаглав

Тэгвэл энэ сард дээрх тоо үүнээс ч нэмэгдэх төлөвтэй төдийгүй томоохон экспортлогч Саудын Араб, ОХУ-ын нийлүүлэлт багасаж болзошгүй гэнэ. Түүнчлэн Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас (ОПЕК) энэ оны хоёрдугаар хагаст “хар алт”-ны ханш буурахгүй хэмээн төсөөлж байгаагаа мэдэгдсэн юм. 
2023-08-14

Г.Хишигбат :Тээвэр ложистикоо барууны хөгжингүй орнуудын зэрэгт аваачихын тулд 10-15 жил тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй

Монложистикс Холдингийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбаттай ярилцлаа. Тэрбээр олон нийтэд тээвэр ложистикийн салбарт 2023 оны хагас жилд өрнөсөн үйл явдал болон төмөр зам, авто тээврийн үнэ, нийт орлого, ирээдүйн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгсөн билээ.
2023-08-14

Мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины аж ахуйг танилцуулах өдөрлөг боллоо

Байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Монгол женетикс сервис” компани 2016 оноос хойш мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуй эрхэлж байна.
2023-08-14