Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
УИХ-д хоёр дахиа улиран ажиллаж буй гишүүдийн нэг бол Ч.Ундрам. Ахлах сургуулиасаа л Америкт суралцсан, Британи, Японд эрдмийн зэрэг хамгаалсан тул манай олонх иргэний ойлголтоор тэрбээр өндөр боловсролтой эмэгтэй. Гэвч гишүүн болсон өнгөрсөн зургаан жилд бусдаасаа тодорч, ялгарч гарсангүй. Улс төрд “хөтөлсөн” ах нарынхаа өмнөөс хэрүүл зарга үүсгэж, хэрэгтэй үед товчлуур дарахаас хэтэрсэнгүй. Эсрэгээрээ хувийн амьдрал, ёс зүйн асуудлаараа л шуугиан тарьж амжжээ.
2023 онд Ч.Ундрам гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хэмээн түү ний нөхөр Б.Наранцацралт шүгэл үлээж байв. Мөн охиндоо хүч хэрэглэж буй бичлэгийг нь ч нийгмийн сүлжээгээр цацсан. УИХ-ын ги шүүний бүрэн эрхийн ард нууг даад, хариуцлага хүлээхгүй бай гааг нь илчилсэн билээ. Ёс зүйн байн гын хороогоор асуудлыг авч хэлэл цэхийг ч нөхөр нь хүссэн. Улмаар гэр бүл цуцлуулж, хүүх дүүдээ өөрийн асрамжид авахаар ХанУул дүүр гийн Иргэний шүүхэд ханджээ. Гишүүн ч нөхрөө шүү хэд өгсөн аж. Эцэст нь Ч.Ундрам буруугүй, эсрэгээр хүүх дүү дийн хээ зураг, бичлэгийг цацсан нөхөр нь Зөрчлийн хуулиар то гуулийн шийтгэл хүлээснээр тэд хоёр тийш болсон аж.
УИХ-ын гишүүн бол үг, үйлдэл бүрээ хянах үүрэгтэй, ёс зүйн өндөр шалгууртай албан тушаал. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Эл энгийн шалгуурт тэр тэн цээгүй юм. Тиймээс ч сонгож болохгүй улс төрчдийн нэгээр “Өнөөдөр” сонин түүнийг нэрлэж байв. Ёс зүй, хариуцлагыг эрхэмлэдэг өөр оронд бол түүнийг нам нь ч дахин нэр дэвшүүлэхгүй, иргэд ч улираан сонгохгүй байлаа. Харин манайд бүх юмыг нам, эв нэгдэл гэсэн үгийн цаана “наймаалцдаг” тул тэрбээр “ногоон гэрэл”-ээр дахин төвийн бүсэд нэр дэвшиж, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн иргэд улираан сонгов. Мөн нам нь түүнийг Г.Занданшатарын Засгийн газарт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилж, шагнасан юм. Энэ бүхэн нь түүний ур чадвар, боловсролыг үнэлсэн гэхээс илүү аавынх нь хөрөнгийн ач тус хэмээдэг. Уг албан тушаалд тэрбээр найман сар гаруй ажилласан. Ингэхдээ өмнөх сайд Ч.Номингийн зарим шийдвэрийг шүүмжилж байв. Үүндээ цахим спортын “MongolZ” багийг “хутгаж”, өөрөө буруудах шахсан. Өмнөх сайд тус багт Биеийн тамир, спортын улсын хороогоор дамжуулаад тодорхой хэмжээний санхүүжилт олгосон хэмээн ярьсныг нь “MongolZ”-ынхон “Төсвөөс нэг ч төгрөг аваагүй” гэж үгүйсгэсэн. Үүнээс өөрөөр соёлын салбарт мөр үлдээх ажил хийсэнгүй. УИХ-ын гишүүнээр зургаан жил гаруйн турш ажиллахдаа тэрбээр Органик бүтээгдэхүүний тухай хуулийг л санаачлан батлуулсан юм байна.
Ч.Ундрам улс төрд хөл тавихдаа АН-ын гишүүн байсан гэдэг мэдээлэл бий. 2015 онд Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуу чуудын холбооны V чуулганаар дэд тэргүүнээр нь сонгогдож байсан гэдэг. Эл чуулганд оролцоод тайзан дээр зог сож буй зураг нь ч нийгмийн сүлжээгээр цацагдсан юм. Гэвч тэрбээр үүнийг үгүйсгэж, 2009 оноос МАН-д элссэн, хэзээ ч АН-ын гишүүн байгаагүй хэмээдэг аж. Уг нь манайд нэгээс нөгөө намд орох нь энгийн үзэгдэл болчихсон, хэн ч гайхахгүй. Харин эл гишүүн тууштай, үзэл баримтлалдаа үнэнч гэж харагдахыг хүссэн бололтой. Ажлын гараагаа тэрбээр MCS группийн маркетингийн менежерээр эхлүүлсэн юм байна. Улмаар 2010-2020 онд МУИС-д Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгчээс Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал хүртэл алба хашжээ. Мөн 20172020 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм билээ. МАН 30:38-аар хуваагдахад Төрийн тэргүүний талд байсны нэг холбоо хамаарал ийм байх нь.
Түүний өөрийн орлого 2021 онд 60 сая төгрөг байсан бол 2025 онд дөрөв дахин өсжээ. Тээврийн хэрэгсэл, орон сууц, барилга байшингийнх нь үнэлгээ ч нэмэгдэж. Эл гишүүн дээрх хэл амнаас гадна гэр бүл нь Хөгжлийн банкнаас зээл авсан асуудалд холбогдож байсан. Түүний аав Ч.Чинбат хувьцааг нь эзэмшдэг “Вояжер минерал ресурсес” ХХК 10.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээл авсан нь олон нийтэд ил болмогц хоёр өдрийн дотор өрөө төлж барагдуулсан байдаг.