Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар хийдэг болжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ.
2025-04-11

ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр 1.3 сая иргэн тусламж, үйлчилгээ авчээ

ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр 1.3 сая иргэн тусламж, үйлчилгээ авчээ
2025-04-10

 Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль эмч нарын хүлээлтэд хүрэхгүй нь

Манай улс Донорын тухай хуулиа хоёр удаа шинэчлэн найруулж, хэдэнтээ нэмэлт “засвар” хийгээд ч тусыг эс олов. Эцэс сүүлдээ эмч нар нь “эрхтний наймаачид” болж хувиран, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ доголдоод удлаа. Тэр дундаа амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал донор олдохгүйн улмаас зогсчихсон. Харин эрх баригчид ниргэсэн хойно нь л хөдлөх шив.
2025-04-10

Нэгдүгээр ангийн сурагчдаас зүрхний эмгэгийн оноштой 448 хүүхэд байна

Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын ажлын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 33901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулаад байна.
2025-04-09

Улаанбурхан өвчнөөр 398 иргэн өвджээ

Өнөөдрийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 398 тохиолдол байна. Тодруулбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 125, гэрээр 1, эдгэрсэн 278, сэжигтэй тохиолдол нь 35, Хавьтал 9606 байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
2025-04-08

СЭМҮТ-д аутизмын “ADOS-2” оношилгоог хийж эхэллээ

СЭМҮТ-д аутизмын “ADOS-2” оношилгоог хийж эхэллээ
2025-04-07

ГССҮТ: Нийслэлд 3558 хүн нохойд хазуулж, бэртжээ

Бага насны буюу 5-9 насны хүүхдүүд нохойд хазуулж гэмтэх тохиолдол их байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
2025-04-07

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс мэдээллээ.
2025-04-07

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд 3.6 сая ам.долларын хөрөнгө оруулжээ

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд 3.6 сая ам.долларын хөрөнгө оруулж
2025-04-07

Хан-Уулчууд дүүрэгтээ бөөр орлуулах эмчилгээ хийлгэх нь

Хан-Уулчууд дүүрэгтээ бөөр орлуулах эмчилгээ хийлгэх нь
2025-04-05

5-9 насны хүүхдүүд нохойнд хазуулах тохиолдол их байна

Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
2025-04-04

Солонгосын 18 нэр, төрлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна

Эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн эмийг хямд үнээр хангах тогтолцоог бүрдүүлэхээр нэг эх үүсвэрийн худалдан авалтыг манай улс эхлүүлсэн билээ. Эхний ээлжид БНСУ-ын эмийн үйлдвэрүүдтэй үнийн хэлцэл байгуулсан юм.
2025-04-04

Хавдрын өвчлөл өндөртэй таван аймагтай ХСҮТ хамтарч ажиллана

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн хавдрын өвчлөл өндөр таван аймгийн нэгдсэн эмнэлгийнхэнтэй хамтран ажиллахаар болов. Тодруулбал, Булган, Дундговь, ДарханУул, Говьсүмбэр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон ХСҮТ-ийн дарга нар өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эдгээр аймагт хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг зайн болон ажлын байранд нь сургах, сэлгэн ажиллуулахад тус төвийнхөн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх аж.
2025-04-04

Улаанбурхан өвчнөөр 253 хүн өвджээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 253 тохиолдол байна. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 116, гэрээр 18, эдгэрсэн 119, сэжигтэй тохиолдол нь 100, Хавьтал 7220  байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ. 
2025-04-03

Цахилгаан моторт дугуйнаас унах, машинтэй мөргөлдөх тохиолдол нэмэгджээ

Цахилгаан моторт дугуйнаас унах, машинтэй мөргөлдөх тохиолдол нэмэгджээ. Оны эхний гурван сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 28 хүн суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй тусламж үйлчилгээ авчээ.
2025-04-02

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 220-д хүрлээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 220 болж сүүлийн нэг хоногт 33 шинэ тохиолдол бүртгэгдлээ
2025-04-02

Улаанбурхан өвчний хавьтлын тоо 7220 болжээ

Улаанбурхан өвчний 185 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 7220 болжээ.  Тодруулбал, эмнэлэгт 120, гэрээр 14, эдгэрсэн 51, сэжигтэй 141 тохиолдол байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
2025-03-31

Нийслэлийн хоёр сургуульд улаанбурхан өвчин голомтлон тархжээ

Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь бага насныхан бөгөөд нийслэлийн 22 сургуулын сурагчдаас халдвар илэрч, хоёр сургуульд нь халдвар голомтлон тархсан. Эдгээр халдвар авсан хүүхдүүд улаанбурхан өвчний вакцинд огт хамрагдаагүй болон тун дутуу хүүхдүүд байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Иймд эцэг эхчүүд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцинд хүүхдээ бүрэн хамруулахыг зөвлөлөө. 
2025-03-28