“Summer cup-2025” ой тогтоолтын улирлын аварга шалгаруулах тэмцээний бага нас, өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн ангилалд 98 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг сорьсон 10 төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулав.
Насанд хүрэгчдийн ангилалд нийлбэр дүнгээр “Баянмонгол” салбар дахь “Meraki” клубийн тамирчин, олон улсын мастер Г.Мянганбаяр 6541 оноогоор аваргын цом гардлаа. Өсвөр насныхнаас Багануур дахь салбар, “Scutimind” клубийн тамирчин, ОУИМ О.Наранзул 9281 оноогоор түрүүлсэн юм. Бага насны ангилалд өрсөлдсөн тамирчдаас Зайсан дахь салбар, “Megamind” клубийнхнээс Б.Мишээл тэргүүн байр эзэлжээ.