Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Охид, хөвгүүд  Зүүн Азийн тэмцээнд оролцож байна

Азийн теннисний холбооноос зохион байгуулдаг 12 хүртэлх насныхны тивийн аварга шалгаруулах багийн тэмцээний Зүүн Азийн шалгаруулалт БНХАУ-д энэ сарын 21-25-нд болсон. Шалгаруулалтад зургаан орны баг оролцож, гурав нь аваргын төлөө эрхээ авах юм. Монголын эмэгтэй тамирчид Хонконг, Тайвань, хөвгүүд БНСУ-ын болон эзэн орны багтай тоглоно.
2025-07-24

Монголд нөхөрсөг тоглолт хийх Барселонагийн домогт хөлбөмбөгчид

Бразилын хөлбөмбөгийн домогт тоглогч Роналдино, довтлогч Ривалдо, Испанийн алдарт хөлбөмбөгчин бөгөөд “Барселона”-гийн хамгаалагч, багийн ахлагч асан Карлес Пуйол нар манай улсад ирж, нөхөрсөг тоглолт хийх нь. Ирэх аравдугаар сард хөлбөмбөгийн нэр бүхий тоглогчид гурав хоногийн хугацаатай манайдзочлох бөгөөд тус бүрэлдэхүүн хүрээгээ тэлж магадгүй аж.
2025-07-24

ФОТО: Монголын багийн анхны медалийг Жүдоч Т.Түмэнжаргал хүртлээ

Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадам Герман Улсын Эссен хотноо болж байна. Уг наадмаас манай улсын анхны медалийг Эрэгтэйчүүдийн 60 кг жинд  жүдоч Т.Түмэнжаргал  хүрэл медаль хүртлээ.
2025-07-24

Ц.Гүнбилэг, Б.Энхтамир нар гараандаа III байрт шалгарчээ

ХБНГУ-ын Рейн-Рур хотын бүс нутагт үргэлжилж буй 32 дахь удаагийн оюутан залуусын дэлхийн универсиад наадамд Монголын баг өрсөлдөж байна. Тэднээс таеквондогийн төрөлд Д.Чинзориг эхний тулаандаа Финландын Отто Сусилуотог 2:0-ээр ялж, дараагийн шатанд Бразилын тамирчин Гильерме Дос Сантос Морайстай тулалдах нь.
2025-07-23

Улаанбаатарт болсон 3x3 тэмцээн нийгмийн сүлжээнд дээд амжилт тогтоов

Монголд саяхан болж өндөрлөсөн 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ нь хандалт, хүртээмж, нөлөөллийн хүрээгээр энэ спортын хөгжлийн түүхэн дээд амжилтыг үзүүлж, гол үзүүлэлтэд шинэ жишиг тогтоожээ.
2025-07-21

Олон улсын биологийн 36 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Филиппин улсыг зорилоо

Монгол Улсын баг Олон улсын биологийн 36 дугаар олимпиадад оролцохоор Филиппин улсын нийслэл Манила хотыг зорихоор Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр хөөрлөө.
2025-07-19

Хонконгт К.Роналдугийн музей нээгдэв

Португалийн шигшээ болон “Аль-Наср” багийн довтлогч К.Роналдуд зориулсан музей Хонконгт нээгдсэн тухай Blooloop мэдээллээ. К11 урлагийн төвд нээгдсэн тус музейд нэрт хөлбөмбөгчийн олон дурсгалт зүйл, тухайлбал 2008 оны “Алтан бөмбөг” байршжээ.
2025-07-16

Хамгийн залуу нь М.Андреева

Дэлхийн чансааны долоо дахь теннисчин М.Андреева (ОХУ) сүүлийн 20 жилд Уимблдоны шөвгийн наймд шалгарсан хамгийн залуу эмэгтэй теннисчин боллоо. Тэрбээр тус тэмцээний дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Э.Наваррог 6:2, 6:3-ын харьцаатай ялсан юм.
2025-07-16

ФОТО: Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, 24 насандаа Улсын арслан боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, Улсын начин Энхтүвшингийн Батмагнай ес давж түрүүллээ.
2025-07-13

Г.Лундаа Астанагийн дэвжээнд аваргын төлөө тулалдана

Казахстан улсад зохион байгуулж буй сонирхогчдын боксын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын шигшээ багийнхан дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү нарын удирдлагад 30 орны 400 гаруй тамирчинтай орол¬цож байна. Жилд дөрвөн удаа болдог тус тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-д ОУХМ Г.Лундаа хүрэл медалийн төлөөх тулаанд Киргизийн тамирчин Мирзохид Имамназаровтай таарсан.
2025-07-07

Г.Мянганбаяр, О.Наранзул, Б.Мишээл нар аваргын цом гарджээ

Г.Мянганбаяр, О.Наранзул, Б.Мишээл нар аваргын цом гарджээ
2025-07-03

“Сэлэнгэ”, “Хилчин”-ийнхэн улсын аварга багаар шалгарлаа

Монголын волейболын холбооноос Дундговь аймагт зохион байгуулсан идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн долоо хоног үргэлжилж өндөрлөлөө. Орон нутгийн тамирчид улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг, нийслэлийн есөн дүүргийн мэргэжлийн клубийн тоглогчидтой эн тэнцүү өрсөлдөж, эл спорт манай улсад эрчимтэй хөгжиж буйг харуулав. Жил бүр болдог дээрх тэмцээнээс шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдах мэргэжлийн тамирчид төрдгөөрөө онцлогтой.
2025-07-03

Хотын дарга Х.Нямбаатар 3x3-ын шигшээ багийн тамирчин тус бүрд 150 сая төгрөгийн орон сууцны гэрчилгээ олгожээ

Монгол Улсад зохион байгуулсан 3x3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар орон сууцны батламж гардуулан өглөө.
2025-07-02

“Манчестер сити” хожигдож, шуугиан тарив

АНУ-д үргэлжилж буй Клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-д Английн “Манчестер сити” баг Саудын Арабын “Аль Хилаль” багт ялагдаж, томоохон сенсаац дэгдлээ. Орландо хотын “Кэмпинг уорлд” цэнгэлдэх хүрээлэнд болсон хоёр багийн тоглолтын үндсэн цаг 2:2-ийн харьцаатай өндөрлөсөн бөгөөд нэмэлт цагийн эцэст Азийн баг 4:3-ийн харьцаатай ялалт байгуулжээ.
2025-07-02

О.Оюунчимэг хойд хөршийн дэвжээнд түрүүлэв

ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн гурав дахь цуврал болох “Fonbet Russia tournament-2025” тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаагийн удирдлагад зургаан тамирчин хүч сорилоо. Эмэгтэйчүүдээс О.Оюунчимэг шинэ жинд барилдаж, шагналын салхи хагалав. Өмнө нь 57 кг-д зодоглодог байсан тэрбээр энэ удаа 52 кг-д өрсөлдөж түрүүлжээ.
2025-07-01

 Монголын баг мөнгөн медаль хүртсэн нь тивийн орнуудын хувьд ойрд дуулдаагүй томоохон амжилт байлаа

Улаанбаатар хотодзохион байгуулсан 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт монголчуудыг суудлаас нь өндөлзтөл огшоов. Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид финалд олимпын наадамд түрүүлсэн Европын болон Ази тивд чансааны эхэнд бичигддэг шилдэг багуудыг хожиж, медальгүй буцаасан түүхэн үйл явдал дэлхийн үзэгчдийг гайхширууллаа.
2025-07-01

Б.Пэрэнлэйдорж олон улсын тэмцээнд аваргалав

Б.Пэрэнлэйдорж олон улсын тэмцээнд аваргалав
2025-06-28

Бөхчүүд Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийг туршиж, бэлтгэл хийв

Монголчуудын хотол олноороо наадан цэнгэдэг эрийн гурван наадам хаяанд ирлээ. Төрийн их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглох хүчит бөхчүүд, сурын алтан шар зурхайд цэц сорих эрхий мэргэчүүд, шагайн асар дэрвэтэл уухайлан сум тавих харваачид гал болон нэгдэж, бэлтгэлээ базааж эхэлжээ.
2025-06-26