Казахстан улсад зохион байгуулж буй сонирхогчдын боксын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын шигшээ багийнхан дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү нарын удирдлагад 30 орны 400 гаруй тамирчинтай орол¬цож байна. Жилд дөрвөн удаа болдог тус тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-д ОУХМ Г.Лундаа хүрэл медалийн төлөөх тулаанд Киргизийн тамирчин Мирзохид Имамназаровтай таарсан. Шагналын тавцанд зогсох, эсэхийг шийдвэрлэх тоглолтод манай тамирчин өрсөлдөгчөө хажуугийн шүүгчдийн саналаар 3:2-оор ялж, тэмцээнээ үргэлжлүүлэв. Тэрбээр хагас шигшээд Японы тамирчин Шунсуке Китамотог III үед хүнд цохилтоор буулган авч, Астана хотын дэвжээнд алтан медалийн төлөө тулалдахаар боллоо.