Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

Төрөөс олгодог урамшууллаас НДШ, ЭМД суутгуулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэв.
2022-12-29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна
2022-12-29

Мэдээгүйжүүлгийн төрөлжсөн мэргэшсэн эмч нар Хөвсгөл аймагт ажиллав

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилт, ЭМС-ын 2022 оны А/344 тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлэг өөрийн хамтын ажиллагаатай орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмч, мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах, ажлын байранд нь чадавхижуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллалаа.
2022-12-29

Нийслэлийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо

Нийслэлийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо
2022-12-29

Санхүүгийн зохицуулах хороо Монголын биржүүдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Санхүүгийн зохицуулах хороо Монголын биржүүдийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Хяналт, шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо” ГҮТББ-ын гүйцэтгэх захирал С.Нямгэрэл, “Комплекс дижитал экосистем” ХХК-ын гүйцэтгэх захирал Ч.Ганбаатар, “Дижитал эксчейнж Монголиа” ХХК -ын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэжаргал нар оролцлоо.
2022-12-29

Дулаан, цахилгааны хосолмол эх үүсвэр барьж байгуулна

Боловсруулсан саналын нэг хувилбар нь дулааны 400 Гкал/ц, цахилгааны 250 МВт чадал бүхий дулаан, цахилгааны хосолмол эх үүсвэр барьж байгуулах шийдэл байв. Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажиллалаа.
2022-12-29

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой зарим суурь харилцаа хуулийн хүрээнд илүү тодорхой зохицуулагдаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
2022-12-28

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулна.
2022-12-28

“Өргөө амаржих газар”-т 1,8 тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийг гардууллаа

2022 онд Эрүүл мэндийн яамнаас эх, нярай, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулсан.
2022-12-28

"Монгол Жангүм" Алтангадас одон хүртлээ

Олон нийтэд "Монгол Жангүм" нэрээр танигдсан Алтангэрэлийн Одончимэг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "АЛТАНГАДАС " одонгоор шагнагдлаа. Тэрбээр, "27 жилийн хугацаанд өрхийн үйлдвэрлэлийг сайжруулахаар цаг наргүй хөдөлмөрлөж буйг минь дэмжиж үнэлсэн Монголын төр болон ард түмэндээ баярлаа" хэмээжээ.
2022-12-28

Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эрхэмүүдэд Төрийн дээд одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээх ёслолын үйл ажиллагаа Эрүүл мэндийн яаманд боллоо.  
2022-12-28

Засгийн газрын хуралдаанаар Монгол орны газрын ховор элементийн талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
2022-12-28

Тархины цус харвалтын тусламж, үйлчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор тархины цус харвалтын эмийн эмчилгээ 770 мянгаас 2.3 сая төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 1.2 – 48.9 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.
2022-12-28

Төв банк энэ онд 22.5 тонн алт худалдан авчээ

Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 22.50 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
2022-12-28

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 190.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор батлуулсан Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр 2023 онд гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 190.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдээс нийт 65.7 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэн ажиллахаар төлөвлөж  байна гэв
2022-12-27

Л.Оюун-эрдэнэ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ

“Өнөөдрийн байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нэг саяас доош төгрөгийн цалинтай байна. Цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ"
2022-12-27

ЭХЭМҮТ-өөс шинэ жилээр хүүхдүүддээ товчин зайтай чихэр бэлэглэхгүй байхыг анхааруулав

Шинэ жилийн баярын эл өдрүүдэд бага насны хүүхдүүдэд бэлэглэх бэлэг дотор товчин зайтай чихэр, тоглоом хийхгүй байхыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг, эхчүүдэд анхаарууллаа. Тодруулбал, шинэ жилийн бэлэг дотор товчин зайтай чихэр, тоглоом ихээр худалдаалагдаж байгаа нь хүүхдийг эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд хүргэж болзошгүй хэмээн үзжээ. Мөн ийм төрлийн бэлэг хүүхдэдээ бэлэглэхгүй байж, чихэргүй тэмдэглэхийг уриалжээ.
2022-12-27

Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Бид ёс зүйтэй хамт олон” 45 хоногийн аян хэрэгжиж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Бид ёс зүйтэй хамт олон” 45 хоногийн аян хэрэгжиж байна
2022-12-27

Нийслэлд өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна.
2022-12-27

Эрүүл мэндийн яамнаас Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд анхааран ажиллаж байна

ЭМЯ ба СЭМҮТ, “Гэрэл Плас Медиа Холдинг” компани хамтран ЕБС-ийн 107, 5 дугаар сургуулийн нийт 60 гаруй багш мэргэжилтнүүдийг  оролцуулсан сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна.
2022-12-26