Mалын түүхий эд, арьс шир боловсруулах төсөлд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
Арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, малын түүхий эд, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах уг төсөлд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, бизнес инкубатор төв, агуулах зэрэг байгууламж бүхий аж үйлдвэрийн парк хэлбэрээр 517 га талбайд үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж байна.
2022-09-30
2023 оны төсвийн төсөлд 13 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг өнөөдөр /2022.09.29/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2022-09-29
Жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчиний улмаас амиа алдаж байна
Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд дунджаар 4000 орчин хүн сүрьеэгээр өвчилдөг ба жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчиний улмаас амь насаа алдаж байгаа нь халдварт өвчин дотроо тэргүүлдэг байна. Монгол улс ДЭМБ-аас шинэчлэн гаргасан Сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад шинээр нэмэгдэн оржээ.
2022-09-29
Нийслэлд өдөртөө 15-17 хэм дулаан байна
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
2022-09-29
Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааны шторкны гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй
Төсвийн талаар сэтгүүлчидтэй уулзах үеэр ийм асуудал гарсан. Би үзээд даруй зогсоосон. Сүүлийн хэд хоног төсвөө бариад, үүн дээр ажиллаж, шинэ сайд нартай тулж, өдөр бүхэн ажиллаж байна. Бараг нойр, хоолгүй яваад байгаа. Энэ хооронд иймэрхүү юм боллоо.
Татварын Ерөнхий Газрын дарга ч эрүүл мэндийн асуудлаас болж, гадаадад эмчлүүлж байгаа. Энэ хооронд анхаарал сарниж, ийм зүйл боллоо. Уг нь удахгүй эхлэх сугалаагаа сурталчлах төлөвлөгөөт ажил байсан. Манай залуус үүнийг зохион байгуулсан. Үзсэн, алдаатай зүйлүүд орсон, ёс зүйгүй үг хэллэг хэрэглэсэн байна. Уг санаа нь их энгийн. Тавдугаар сард сугалаа зогсоосноор баримт бүртгүүлэлт хоёр дахин буурсан. Долоон жилд хүрсэн үр дүн гурван сарын хугацаанд 50 хувь буурлаа. Цаашлаад НӨАТ-ын орлого буурах асуудал үүснэ. Хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй
2022-09-28