Монголчууд ирэх сарын 1-нээс БНСУ-руу 15 хоног визгүй зорчино
Монгол Улсын иргэд БНСУ-д 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр энэ оны аравдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчдыг Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон юм. Уг шийдвэр нь энэ оны аравдугаар сарын 1-нээс ирэх жилийн тавдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байх юм.
2022-09-20
Коронавирус халдвар 40 хүнээс илэрлээ
Сүүлийн 24 цагийн коронавирус халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 40 тохиолдол батлагджээ. Тодруулбал, 20 нь Улаанбаатарт, 20 нь орон нутагт буюу Өмнөговьд 19, Дархан-Уулд нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
2022-09-20