Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

УНТЭ-ийн эдийн засагчийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн эдийн засагчаар ажиллаж байсан С.Батцэнгэлд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнд Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан, авсан” хэмээн яллагдагчаар тооцсон юм билээ.
2024-12-03

ШУТС-гийн захирал асан Д.Энхжаргалд оноосон ялыг хэвээр нь үлдээлээ

Засгийн газрын харьяа сангуудыг эрх мэдэлтнүүд нь албан тушаалаа ашиглан тонодог, танил талдаа давуу байдал олгодог явдал манайд тогтсон. Ийм нэг сангийн захирлаар ажиллаж байсан хүнд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС)-гийн захирал асан Д.Энхжаргалд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцсэн юм.
2024-12-02

Гурван шүүгчид оноосон сахилгын шийтгэлийг Дээд шүүх хэрэгсэхгүй болгов

“Нарны хүү, сарны охин” гэх компани байгуулж, “Амар амгалан” хэмээх хямд үнэтэй орон сууцын хотхон барьж байгаа гэж иргэдийг залилан мэхэлсэн хэргийн хохирогчид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат, Ц.Мөнхтулга, Г.Хатанцэцэг нарын эсрэг зарга мэдүүлж, Шүүхийн сахилгын хороонд 2023 онд ханджээ.
2024-11-29

Т.Дүүрэнг хэргийн ул мөрийг устгаж болзошгүй хэмээн цагдан хорьжээ

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн, гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн лхагва гарагт гаргажээ. Тэрбээр твитер хуудсандаа “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо" гэж бичжээ.
2024-11-29

ЗТЯ-ны газрын дарга асан Б.Жаргалын хэргийг шүүхэд шилжүүллээ

Хуучин нэрээр Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан Б.Жаргалд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид 2016 оноос хойш шалгасны эцэст өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь хүргүүлээд байсан юм.
2024-11-27

Цэргийн төв эмнэлгийн эмч нарын хариу сөрөг гарсан гэв

Батлан хамгаалах яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан ДОХ-ын халдвартай иргэн нас барсан нь олон хүнд түгшүүр төрүүлээд буй. Тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж, бөөрний диализын аппаратад орж байсан иргэн нас нөгчиж, түүнийг ийм халдвартай гэдгийг мэдээгүй, задлан шинжилгээ хийсэн эмч нар, түүнтэй хамт уг аппаратанд цусаа шүүлгэж байсан иргэдэд ДОХ-ын халдвар тархсан байж болзошгүй хэмээн мэдээлж буй.
2024-11-25

Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гаалийн байцаагчдыг шалгуулахаар болжээ

Үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуудуутай гаргасан байж болзошгүй 11 байцаагчаа шалгуулахаар Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхтайван АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хандан албан бичиг хүргүүллээ. Олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд гарсан нэр бүхий гаалийн байцаагчдын зураг, хөрөнгө, орлого зэргийг хууль ёсоор олж авсан, өвлөсөн, эсэх, тухайн хөрөнгүүд нь бодит, үгүйг нягтлан шалгаж тогтоолгохоор ийнхүү хандсан байна.
2024-11-25

Судалгааны МЭК байгууллагын зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлнэ

Зөрчлийн тухай хуулийн 17.1-16.7-д заасан “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтэлсэн, нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 20 000, хуулийн этгээдийг 200 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтын дагуу ШӨХТГ-ын улсын байцаагч торгох шийтгэвэр ногдуулсан байна.
2024-11-22

Мялзангийн вакцины хөрөнгө завшсан МЭЕГ-ын дарга асны хэргийг шүүх шийдэхгүй нь

Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан, дараа нь ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллах болсон Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн есдүгээр сарын 26-нд нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гарган, прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн юм.
2024-11-22

Эрдэмтэн, судлаачидтайгаа хүнлэг бус харьцдаг НЭМҮТ-ийн захиралд хариуцлага тооцооч, Т.Мөнхсайхан сайд аа

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сард баталж, дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 3.1.1-т “Нийгмийн эрүүл мэнд” гэж хүн, байгаль, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай, судалгааны үр дүн, нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээ” гэж заажээ.
2024-11-21

БНХАУ-даа авлигын хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан хүнийг албадан буцаав

БНХАУ-ын иргэн Бао Веншаныг Гадаадын иргэн харьяатын газрын ажилтнууд, цагдаагийнхан хамтран баривчилж, энэ сарын 16-нд албадан нутаг буцаалаа. Ингэхдээ түүнийг Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсад дахин орж ирэхгүй байхаар шийдвэрлэж, өмнөд хөршийн хууль сахиулах байгууллагынханд хүлээлгэн өгчээ.
2024-11-20

ЭЭХХЗГ-ын дарга асан Д.Нарантуяагийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг хойшлуулав

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяа нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлоод байсан боловч хойшлууллаа. Уг хэрэгт холбогдсон гурван шүүгдэгчийн өмгөөлөгч нар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Д.Дарьсүрэн, Э.Чанцалням нар хүлээн авч арванхоёрдугаар сарын 10-ны 09.00 цагт хийх захирамж гаргасан байна.
2024-11-19

ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандахыг яллагдагчаар татжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн дарга Д.Баярмандахыг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаас баталж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2024-11-19

“Бэлтэсмөрөн” ХХК-ийн удирдлагад 2-12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв

Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-13-нд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-11-15

Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэхээр болсон ч оршин суух хаягтаа очихгүй байна

Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэхээр болсон ч оршин суух хаягтаа очихгүй байна
2024-11-15

 БХЯ цэргийнх үү, иргэний чиг үүргийнх үү

Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ)-ыг иргэний байгууллага уу, цэргийн байгууллага уу гэдэгт зарим хүн эргэлздэг. Уг нь бол 1990-ээд онд улс оронд өрнөсөн шинэчлэлт өөрчлөлтийн хүрээнд иргэний хяналтыг зэвсэгт хүчинд тавих зорилгоор энгийн хүнээр эл яамыг удирдуулах болсон байдаг. Барууны, ардчилсан олон оронд энгийн улс төрч, тэр дундаа эмэгтэй хүн БХЯ-аа удирдаж байв. Үүний бодит жишээ бол өнөөгийн Европын комиссын дарга Урсула Гертруд фон дер Ляйен билээ.
2024-11-14

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ын хяналтад хүргүүллээ. Түүнийг албан тушаалаа урвуулж бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ.
2024-11-12

230 000 гаруй хүний хувийн мэдээллийг алдсан “Интермед”-ийнхэнд хариуцлага тооцох уу

MCS, “Шунхлай групп”, “Энержи ресурс” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан “Интермед” эмнэлгийн цахим бүртгэл, мэдээллийн санд хакерууд халдаж олж авсан мэдээллээ 50 000 ам.доллароор худалдахаа зарлалаа. Тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн нэр, регистрийн болон утасны дугаар, өвчний түүх зэргийг багтаасан 230 000 гаруй мэдээллийг ил болгоно гэдгээ “Space bear” хакерын бүлэглэл мэдэгдээд байгаа юм.
2024-11-11

Н.Өнөрцэцэгт оноосон ялыг хэвээр нь үлдээлээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долоодугаар сарын 19-нд дөрвөн жил есөн сарын хугацаагаар хорих ял сонссон “Зариг.мн” сайтыг үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хаалттай хэлэлцлээ.
2024-11-07

Компаниасаа их хэмжээний мөнгө завшсан “Наран кидс стор”-ын захирал асанд торгох ял шийтгэлээ

Нэгэн цагт УИХ-ын гишүүн явсан С.Болдхэтийн үүсгэн байгуулсан “Наран групп” ХХК нь харьяандаа 14 охин компанитай. Тэдний нэг болох хүүхдийн тоглоомын “Наран кидс стор” ХХК-ийнх нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Энхсанаад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмгөөлөгчийн хамтаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу тус шүүхэд уржигдар хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
2024-11-07