Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Алслагдсан бүс нутгуудад хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх явцын сайжруулах хэрэгтэй

Хятад улсын хотуудад сүүлийн 10 жилд хог цуглуулан тээвэрлэлт 63 хувиар сайжирсан. Хог тээвэрлэлтийн машинууд алслагдсан бүсүүдэд зөвхөн хог цуглуулан тээвэрлэхээс гадна хүргэлтийн үйлчилгээ, соён гэгээрүүлэх, сурталчилгаа мэдээлэл тараах ажлыг давхар гүйцэтгэж тээвэрлэлтийн зардлаа бууруулжээ
2023-08-28

Хүүхдээ хамгаалаагүй ээжийг торгоно

Товчхондоо, хүүхдийн эрхийг зөрчих зүйл ангиар хүүгийн ээжийг хүүхдийн дэргэд архидан согтуурсан үндэслэлээр торгосон бол хамтран амьдрагч Э нь шүүхээр ял шийтгүүлэх үндэслэл бүрдсэн аж. 
2023-08-28

Нүүрсний гэх хэрэгт ТӨҮГ-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд хамгийн их холбогджээ

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан. Улмаар тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлолоо.
2023-08-28

Баянгол дүүргийн нутагтай тэнцэхүйц хэмжээний цэнгэг усыг хамгаалж чадлаа

Мөн 2021 онд татан гаргасан Сүхбаатар хөлөг онгоцны доод ёроол хэсэг дотор байсан нийт 13 тн бохирыг тусгай зориулалтын бохир сорогч автомашинаар соруулан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албатай хамтран нотломж үйлдэж, холбогдох дүрэм, зааврын дагуу устгалаа.
2023-08-28

“Өнөр бүл” төвийн орчин нөхцөлийг сайжруулах хөрөнгө оруулалт, төсөв хангалтгүй

Тус төвийн барилга байшин, орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөв хангалтгүй, зуны зусланд засвар огт хийгдээгүй зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан юм.
2023-08-28

Г.Хишигбат :Тээвэр ложистикоо барууны хөгжингүй орнуудын зэрэгт аваачихын тулд 10-15 жил тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй

Монложистикс Холдингийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбаттай ярилцлаа. Тэрбээр олон нийтэд тээвэр ложистикийн салбарт 2023 оны хагас жилд өрнөсөн үйл явдал болон төмөр зам, авто тээврийн үнэ, нийт орлого, ирээдүйн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгсөн билээ.
2023-08-14

Ёав Мазар: “Doona” бол дэлхийн ээжүүдийн талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн 

Шинэхэн нярай үрээ аюулгүй тээвэрлэх, тав тухтай байлгах нь ертөнцийн бүх аав, ээжүүдийн хүсэл мөрөөдөл байдаг. Тэдгээр аавуудын төлөөлөл Израйл улсын иргэн Ёав Мазар бусдын хүсэл мөрөөдөлд жигүүр ургуулан хүүхдийн тэрэг болдог машины тав тухтай суудал зохион бүтээсэн юм. “Doona” брэндийг үүсгэн байгуулагч Ёав Мазар (Yoav Mazar) Монголд иржээ. Түүнийг урьж цөөн хором ярилцлаа.
2023-08-03

Гурван тэнгисийн уулзвар дахь жишиг боомт Люсы

БНХАУ-ын аялал жуулчлал, эдийн засгийн гол бүс, шилдэг хот болох Шанхай, Сүжөү, Нантунь, Чидүн, Наньжины бүтээн байгуулалт, инновац, байгаль орчны нөхөн сэргээлт, хөгжлийн түүх зэрэгтэй Монгол, Хятадын сэтгүүлчид 10 хоногийн хугацаанд танилцлаа. 
2023-08-03

Хутагтын түүхээр “аялуулсан", хуртай, нартай наадам 

Хурдан морины азарганы уралдааны түрүүг Б.Батсайханы хээр хүртэв. Их насны морины уралдаанд О.Саруулбаярын бор морь тод магнай болж, торгон жолоогоо өргүүллээ. Соёолон морьдыг Отгондаваагийн хонгор өнгөлж, наадамчин олноо баясгасан юм. Хязаалан насны уралдаанд Э.Оргилболдын зээрд халзан түрүүллээ. Шүдлэн насны уралдаанд Т.Энхтүвшингийн сартай хээр торгон жолоо өргөв. Дааганы уралдаанд түрүү магнайд Б.Хүдэрболдын бор орж иржээ.
2023-07-31

Х.Хашхүү: “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг дэглэхсэн гэж 10 жил мөрөөдсөн

Х.Хашхүү: “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг дэглэхсэн гэж 10 жил мөрөөдсөн
2023-07-27

Таван жил ажилласан багш, эмч түрээсийн байраа бэлгэнд авна

Аймгуудаас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ Дорноговь анхдагч. Тодорхой хэлбэл, тус аймгийнхан Сайншанд сумд "Мандах наран-I" хорооллыг 2018 онд ашиглалтад оруулж, иргэддээ түрээслээд өмчүүлсэн. Улмаар "Мандах наран-II, III", Замын-Үүдэд "Мандах наран-IV" хорооллуудыг байгуулсан. Өдгөө "Мандах наран-V" хорооллыг бүтээн байгуулж буй.
2023-07-27

ЭЕРЭГ: Дорноговийн багачууд Хүүхдийн парктай боллоо

Дорноговь”, “Хүүхэд хөгжил” зорилтот жилийн хүрээнд олон сайхан бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын VIII багийн нутаг дэвсгэрт Хүүхдийн парк байгууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 5.4 тэрбум төгрөгөөр Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн "Дэлгэр баясах зам" ХХК болон бусад туслан гүйцэтгэх дөрвөн компани хамтран гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө. Хүүхдийн паркийн нээлт өнөөдөр (2023.07.27) болов.
2023-07-27

Газрын диваажин Сүжөү 

БНХАУ эрдэмтдээ дээдэлдэг улс аж. Эрдэмтдийн үг нь үйлдэл болж, эх дэлхий дэх газрын диваажин хэрхэн бүтсэнийг дараах мэдээллээс сонирхоорой. Шанхай хотоос Сүжөү 400 км-ийн зайтай. Манайхаар бол Улаанбаатараас Орхон аймаг хүрэхийн дайтай газар. Монголд бол ийм зайг бид үдэш 20.00 цагийн орчимд галт тэргэнд суугаад, өглөө 07.00 цаг хүртэл явж туулна. Харин Монгол, Хятадын сэтгүүлчид Шанхайгаас хурдны галт тэргэнд суун20 минут “цахилаад”, Жянсү мужийн нийслэл Сүжөү рүү оччихов. Ширхэг ч тоосгүй гэмээр цэмцгэр хот биднийг угтсан юм. 
2023-07-26

Гадаадынханд ээлтэй “Дорнын Парис”

Шанхай (Дорнын Парис) өртөг өндөртэй хот. Гэсэн ч эл газарт суурьших, хөрөнгө оруулах сонирхол гадаадынханд их. Шанхай ч тэднийг алгаа тосон найрсгаар угтаж авдаг ажээ. Тус хотын Гүбэй дүүрэгт Гадаад иргэний эрх ашгийг хамгаалах төв жилийн 365 хоног амралтгүй ажилладаг. Ерөнхийдөө Гүбэй дүүрэгт гадаадынхан олноор оршин суудаг, амьдардаг хорооллууд зонхилдог, арилжааны цөм газар гэж ойлгож болно. Бусад улс орноос гадна Хятадын өөр муж, хотуудаас ирсэн гийчдийг ч Гүбэй найрсгаар угтан авдаг. Шанхайд оршин суух зөвшөөрлөөс авхуулаад аль дүүрэгт, хэр хэмжээний өртөгтэй байрууд байгаа, худалдаж авбал, эсвэл түрээсэлсэн тохиолдол ямар хэмжээний төлбөр төлөх зэрэг зөвлөгөө, мэдээллийг дээрх төвийнхөн иргэдэд өгдөг аж. Мөн бизнес эрхлэх бол хаана орон зай, хамтрагч байгаа талаар мэдээлж, татварын бодлого, хилээр нэвтрэхэд бүрдүүлэх материал зэргээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг юм билээ.
2023-07-24

Бээжингийн Ойн их сургуулийн багш, судлаачид Монголд ажиллаж байна

БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургуулийн Экологийн байгаль хамгаалалын сургуулийн эрдэмтэн судлаачид, докторант оюутнуудын хамтарсан баг Монголд ажиллаж байна. Тэд Монголын шувуу хамгаалалын төвийн судлаачид, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнүүд ОХУ -ын баримтат киноны зураглаач, судлаач нарын уулзалт 2023 оны долдугаар сарын 17 -ны өдөр Дорнод хамгаалалтын захиргаанд боллоо.
2023-07-21

Богд, чигэстэй голыг дахин орон нутгийн нөөцөд авна

Богд, чигэстэй голыг дахин орон нутгийн нөөцөд авч, зөвшөөрөлгүй, зөрчилтэй бүх газрыг цуцлах чиглэл өглөө
2023-07-21

Дорноговь аймгийнхан ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө гаргана

Дорноговь аймгийн хэмжээнд ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах зөвлөх баг ажиллаж байна.
2023-07-21

Дулааны гол шугам сүлжээг өргөтгөхдөө авто замын доорх хонгилын системтэй нь шинэчилнэ

Энэ жил дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхдээ авто замын дор хонгилын системтэй хийлгэж байна. Энэ нь гэмтэл гарсан үед авто зам эвдэхгүй байх сайн талтай гэнэ. 
2023-07-21

"Шүд" төслийнхэн хуралджээ

"Шүд" төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн наадмын өмнөхөн хуралдаж, нүүр ам судлалын салбарын эрдэмтэн, профессор, эмч, судлаач нарт ажлын хэсгийн боловсруулсан төслийг танилцуулсан аж. 
2023-07-21

БНСУ үерт өртсөн иргэдээ татвараас чөлөөлж, үйлчилгээний үнийг хямдруулна

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл борооны улмаас ихээхэн хохирол амссан 13 бүсийг онцгой гамшгийн бүс болгож, сэргээн босголтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хохирогчдод үзүүлэх тусламжийн сан болон бусад хөнгөлөлтөд хамрагдах боломжийг нээжээ.
2023-07-20