Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд монгол улсыг онцлов
"Ковид 19" цар тахлын улмаас дэлхий нийтээр сургуулиуд хаагдаж үүний улмаас боловсролын салбарт асар их хор хохирол учирсан. Сургуулиуд дахин нээгдэж, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч, хэрхэн нээсэн талаар 60 улсын туршлагыг судалсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.
2023-07-20
436, 401, 320 төгрөгийн мөнгөн хандив цугларчээ
Эдгээрээс өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөнөөс 10,645,545 төгрөг, шатахууны талоноос 85,400,000 төгрөг, бараа материалаас 61,656 ширхгийг тус тус зарцуулаад буй. Үлдсэн хандив, тусламжийг шаардлагатай тохиолдолд зарцуулж, зарцуулалт болон үлдэгдлийн мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
2023-07-20
2000 гаруй хилчин ёслолын жагсаал хийнэ
Монгол Улсын Хил хамгаалах байгууллага түүхт 90 жилийн ойгоо Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Уг баярын арга хэмжээнд эх орныхоо хил хязгаарыг хоногийн 24 цагийн турш нүд цавчилгүй хамгаалсаар ирсэн 2000 гаруй хилчин дайчид баярын ёслолын жагсаал толилуулахаас гадна, хил хамгаалалтад ашигладаг техник хэрэгслийн жагсаалыг сонирхуулна.
2023-07-20
Шинэ зууны шилдэг хот Шанхай
Шанхай 100 жилийн өмнө загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон, Английн колони хот байсан түүх бий. Гэхдээ өнөөдөр Хятадын хамгийн том төдийгүй дэлхийд хүн амын тоогоор тэргүүлдэг хот болсныг бөмбөрцөг даяар мэдэхгүй хүн үгүй. Цаашид ч дэлхийн шилдэг хот “өргөмжлөл”-ийг нь тогтмол “зүүлгэх” зорилтыг БНХАУ дэвшүүлжээ. Тус улсын дарга Си Зиньпин улсаа ядуурлаас гаргах зорилтдоо 2021 онд хүрсэн. Тэгвэл өдгөө муж, хотуудаа нэгэн зэрэг тохижуулах ажилд ханцуй шамлан орж, бүтээн байгуулалт ид өрнүүлж байна. Эл бүтээн байгуулалттай хоёр орны сэтгүүлчид наадмын өмнөхөн танилцаж, хятад мөрөөдөл биеллээ хэдийн олсныг үзэж сонирхсон юм. Тодорхой хэлбэл, БНХАУ, ӨМӨЗО-ы 20, Монголын 30 сэтгүүлч Шанхай, Сүжөү, Нантунь, Чидүн, Нанжин хотоор аялж, нөхөрлөн, олон сайхан дурсамж хамтдаа бүтээлээ.
2023-07-20
Улсын хамгаалалтад буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргахгүй
“Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархлаа.
Зурагт харагдаж байгаа үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал бөгөөд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Жагсаалт батлах тухай 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан Монголын соёлын өв юм.
2023-07-20
Дани, Итали, Франц, Испанийн зөвлөхүүд дэлхийн киноны салбарын мэдээлэл, сургалт өгнө
“КИНОНЫ НҮҮДЭЛ” хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд Австрали, Шинэ Зеаланд, Дани, Итали, Франц, Испани зэрэг дэлхийн киноны салбарын шилдэг 8 зөвлөх, 5 багш нар “Кино зохиол бичих”, “Кино төсөл боловсруулах” сэдвийн хүрээнд дөрвөн долоо хоногийн цахим сургалтыг удирдан явуулах юм.
2023-07-19
БНСУ-ын шөнийн авто уралдааны моделиудын нэгээр Монгол охин ажиллажээ
2023 оны долдугаар сарын 8-нд “CJ SUPERACE” уралдааны автомашины "АМС" групп анх удаа мэргэжлийн болон мэргэжлийн бус гадаад моделиудыг оролцуулсан онцгой явдал болсон байна. Мөн онцолж хэлэхэд, "АМС" группын уралдааны моделийн сонгон шалгаруулалтыг Монгол эмэгтэй зохион байгуулсан гэнэ. Тодруулбал, Солонгосыг бүх талаар нь танилцуулан ажилладаг "Global Content Platform" буюу K-Holics группийг үүсгэн байгуулагч Л.Есү өөрийн шинээр нээж буй олон улсын модель агентлагаас "CJ Superrace" шөнийн авто уралдааны моделиудыг сонгон шалгаруулсан байна.
2023-07-19
Захирлуудад бизнес, менежментийн цогц сургалтаас юу үлдэв
ХААН банк, Содура консалтинг ХХК хамтран ээлжит Бизнесийн менежментийн цогц сургалтаа зохион байгууллаа. “Бизнесийн менежментийн цогц сургалт-2023-I”-т компанийн 50 орчим захирал, менежер оролцож, менежментийн мэдлэгээ ахиулав.
2023-07-19
20 байршилд 1208 авто зогсоол байгуулна
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын сэлгэлт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон “Шилдэг зам” ХХК Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.
2023-07-18
Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг”-ийн бүтэц, бүрэлдэхүүн, төсвийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй байхаар заасан.
2023-07-18
Өсвөрийн жүдочид 5 АЛТ, 3 МӨНГӨ, 6 ХҮРЭЛ медаль хүртлээ
Хонгконгод байгуулагдаж буй, Жүдо бөхийн Өсвөр Залуучуудын, Олон улсын тэмцээнд, Монгол улсаа төлөөлөн 26 тамирчин хүч үзэж байна.
Өчигдөр Залуучуудын насны ангилалд 18 тамирчин барилдсанаас 5 АЛТ 3 МӨНГӨ 6 ХҮРЭЛ нийт 14 медаль хүртлээ.
2023-07-18