Ус соруулах, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна
Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын далан сэтэрсний улмаас усанд автсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд газар дээр нь ажиллаж, цэвэрлэгээ, ариутгалын нөхцөл байдалтай танилцлаа.
2023-07-10
Хөвсгөлийн ихэнх нутаг, Булганы баруун хэсгээр их хэмжээний усархаг бороо орно
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-07-10
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров хүрэлцэн ирэв
Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана.
2023-07-09
Дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох нь
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Долоодугаар сарын 10-12-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-07-09
Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтооно
Түүнчлэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллуулахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
2023-07-08
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа
Нийслэлд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга долоодугаар сарын 5-8-ны хооронд төвийн зургаан дүүргийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх захирамж гаргасан. Тэгвэл өдгөө эрсдэл төдий л буураагүй тул Нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргаж, төвийн зургаан дүүрэг дэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долоодугаар сарын 11-ний 00:00 цаг хүртэл сунгасан юм.
2023-07-08
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай танилцаж, зарим шийдвэр гаргалаа
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдааныг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цахимаар зохион байгуулж, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дунд хугацааны таамаглалыг тодорхойлох үндэсний хэмжээний судалгаа хийх, “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай нийгмийн түншлэлийн талууд танилцаж, хөндлөнгийн үнэлгээ хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.
2023-07-08
Иргэд, аж ахуйн нэгжүүд хандив, тусламж үзүүлж эхэллээ
Нийслэл Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөл байдлын үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллага, компаниуд Нийслэлийн онцгой комисс /НОК/-т мөнгөн тусламж, эд материал, хүнс, техник хэрэгсэл, шатахууны тусламж үзүүллээ. Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн байдлаар НИТХ-ын 20 төлөөлөгч нийт таван сая, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая, Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт ХХК 0.6 сая, "Ачит" ХХК 100 сая төгрөг буюу нийт 112.4 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлээд буй.
2023-07-07
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын чиг үүргийг өөрчилнө
Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй 2023 оны зургадугаар сарын 7-ны өдөр уулзлаа.
2023-07-07
Хорт хавдартай хүүхдийн нийгмийн хамгааллийн асуудлыг хэлэлцүүллээ
Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсгийн хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хийж байгаа хорт хавдартай хүүхдийн нийгмийн хамгаалал, эрх зүйн байдлын дүн шинжилгээ, зөвлөмжийг хэлэлцүүлж, санал авлаа.
2023-07-07
Playtime МЭДЭГДЭЛ гаргалаа
PLAYTIME олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулагчид мэдэгдэл гаргажээ. Улмаар "Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан PLAYTIME олон улсын хөгжмийн наадам Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллан хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэж байна" хэмээжээ.
2023-07-06
Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутагт үерийн нөхцөл байдал хүндэрчээ
Үерийн нөхцөл байдал хүндэрсэн Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ, Хан-Уул дүүргийн Механикийн сургуулийн уулзвараас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл, мөн “Натур”, “S Outlets” болон “Их наяд” төвийн орчим гэсэн байршилд ажлын хэсэг хоёр хуваагдан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, арга хэмжээнүүдийг газар дээр нь авч хэрэгжүүлж байна.
2023-07-06