Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа
Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.
2023-07-06
Дайны хажуугаар дажин гэгчээр онцгойгийнхон “Playtime-2023”-ын хамгаалалтад 24 цагаар гарах гэнэ
Тус наадмын зохион байгуулагчдын мэдээлснээр эл хөгжмийн наадамд бүх насны хүмүүс орох боломжтой. Тухайлбал, 16 наснаас доош байвал заавал харгалзах хүнтэй нэвтэрнэ. Харгалзах хүнтэй 12 ба түүнээс доош насны хүүхэд үнэ төлбөргүй нэвтэрнэ хэмээж буй. Гэтэл үер усанд живсэн, хөл алдсан, машинтайгаа голд суусан гээд дуудлага, мэдээлэл тасрахгүй байна. Тиймээс дахин анхааруулъя. Энэ удаад, энэ өдрүүдэд “Playtime-2023” хөгжмийн наадамд очихгүй байя.
2023-07-06
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх 66 ажлын байрны дадлагажуулагч бэлтгэжээ
Төслийн Удирдах хороо (JCC) нь жилдээ 2 удаа хуралдаж төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хянадаг бөгөөд бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллага, МАОЭНХ, МҮХАҮТ, олон улсын байгууллагын төлөөллүүд багтдаг. Энэ хүрээнд 5 дахь удаагийн ээлжит хурлыг зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, 2022 оны арванхоёрдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэлх үйл ажиллагааны тайлан, 2023 оны долдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сар хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
2023-07-06
Д.Мөнх-Эрдэнэд оноосон ялыг өөрчилж, хөнгөрүүллээ
Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахуул өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээжээ.
2023-07-05
"Шинэ хархорум" хотын трасс болон байршлыг тогтоов
Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолоор “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороог байгуулж, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахлан ажиллаж байна. Үндэсний хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
2023-07-05
Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 65 хувьтай байна
Төслөөр Баян-Өлгий, Өлгий сум 4,200м3/хоног, Завхан, Улиастай сум 3,000м3/хоног, Дорнод, Хэрлэн сум 10,000м3/хоног, Говьсүмбэр, Сүмбэр сум 2,000м3/хоног, Увс, Улаангом сум 3,000м3/хоног тус тус хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар ажиллаж байна.
2023-07-05
6020 иргэн, 1050 аж ахуйн нэгж, 259 байгууллагад хамгаалалтын бүсэд газар олгожээ
Улаанбаатар хотын суурьшлын бүс, зуслангийн бүс, Налайх, Багануур, Багахангай, бусад хаяа дагуул хотуудад нийт 87,475 га бүхий нэгж талбарт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлж тус мастер төлөвлөгөөг холбогдох мэргэжлийн зөвлөлүүд, ШУТТЗ, НЗД-ын зөвлөл, БХБ-ын сайдын зөвлөл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус XII дугаар хуралдаанаар тус тус хэлэлцүүлээд байна.
2023-07-05
Орлогод нийцсэн ногоон орон сууцны шав тавилаа
Ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн энэхүү орон сууц нь олон улсын ногоон барилгын үнэлгээний систем болох “EDGE” стандартыг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог. Тодруулбал, ногоон орон сууц нь дулаан алдагдал багатай, ус ашиглалтыг 20 хувь, эрчим хүчний хэрэглээг 20 хувь бууруулсан хэмээлээ.
2023-07-05
Орон сууцуудын В1 давхар усанд автаж, иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна
Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.
2023-07-05
126 айлын түр суурьшуулах зориулалтын орон сууцыг ашиглалтад оруулжээ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар Нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Баянхошуу дэд төвд есөн давхар бүхий хоёр блок, нийт 126 айлын түр суурьшуулах зориулалтын орон сууцыг ашиглалтад орууллаа.
2023-07-05
“Найз байя” аяны хугацаанд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалт буурсан гэв
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Найз байя” аяны хаалт болжээ. 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс зургазугаар сарын 8-ны өдрийн хооронд 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдсан эл аяны тайлан, үр дүнг өчигдөр хэлэлцжээ.
2023-07-05