Н.Учрал: Наймдугаар сарын 1-нээс бүх зөвшөөрлийг цахимжуулна
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийн танилцууллаа. Тэрбээр "И-монгол, И-бизнес платформоор дамжуулан бүх зөвшөөрлийг цахим болгоно. Эдийн засаг хөгжлийн яамтай хамтран наймдугаар сарын 1-нээс эл шийдвэрийг ажил хэрэг болгоно" гэв.
2023-06-21
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймгийн удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Боомтын сэргэлт"-ийн хүрээнд ойрын таван жилийн хугацаанд эрдэс баялаг, ашигт малтмалын экспортыг 3-4 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Иймд Шивээхүрэн боомтын хүчин чадлыг тэлэх зорилгоор одоо ашиглагдаж буй чингэлэгт тээврийн терминалаас 1-1.5 км зайд нүүрсний шинэ гарц бий болгох саналыг БНХАУ-ын талд албан ёсоор тавилаа. Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдуулан БНХАУ-ын талаас авдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг 110 кВ болгож нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
2023-06-21
Нүүрсний ажлын хэсэг маргааш санал дүгнэлтээ танилцуулна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэл шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тендер, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан" гэв.
2023-06-20
Ерөнхий сайд Баянхонгорын залуу малчидтай уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй хийлээ. Баянхонгор аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна.
2023-06-20
Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт эхэллээ
Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт өчигдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ наадмыг нээж үг хэлэхдээ Засгийн газар Монголын хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэснээс хойш энэ жил орон нутагт анх удаа, олон улсын спортын наадмын жишгээр зохион байгуулагдаж байгааг тэмдэглэлээ.
2023-06-20
“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” улсын хэмжээний сургалт, зөвлөгөөн боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс санаачлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” нөлөөллийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 7 өдөр Улаанбаатар хотод эхлүүлж, зургадугаар сарын 16-нийг хүртэл 2 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгууллаа.
2023-06-20
Боловсролын салбарын үймээн оюутан, сурагчдыг хохироож байна
Энэ жил 34 432 шалгуулагч бүртгүүлсэн. Эдгээр шалгуулагчаас 158 нь хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноо авчээ. Хотын өндөр төлбөртэй сургуулийн сурагчдаас цөөн нь 800 оноо авсныг эс тооцвол хөдөөд сурдаг хүүхдүүд дээрх 158-ийн дийлэнхийг эзэлж буй.
2023-06-19
Ашигладаггүй тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулаарай
Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг. Ингэснээр нэг талаас тээврийн хэрэгслээ худалдсан иргэн дээр татвар, торгуулийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй байдаг.
2023-06-19
Нийслэл үнэт цаас гаргахдаа "Евразиа Капитал Холдинг ҮЦК", "Блюскай Секьюритиз ҮЦК" ХК-иудтай хамтарна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан бөгөөд Засгийн газраас Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцэн батлаад буй. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл ажлыг хангаж байна.
2023-06-19
Х.Булгантуяа: Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлж, өвлүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
2023-06-19
Сурагчдыг Монголын үзэсгэлэнт газраар аялуулангаа эх оронч үзэлд сургана
Хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, монгол ахуй, соёлыг таниулах зорилгоор “Эх оронч сурагч” төслийн хүрээнд зорилтот аяллыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 40 сурагч зургаан шөнө, долоон өдрийн хугацаанд Халх голын сав нутгаар аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцах юм.
2023-06-19