Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Онгоцны аль ч хэсэгт тамхи, электрон тамхи татахыг хатуу хориглодог

Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-д заасны дагуу 10,000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно.
2023-06-15

Оюутнуудыг дадлагад гарахаас өмнө зөөлөн ур чадварын сургалтад хамруулжээ

Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай, дулааны улиралдаа багтааж бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлдэг орны хувьд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь нэн чухал. Тиймээс энэ саруудад мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад суралцагчид дадлагажих нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал юм.
2023-06-15

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх,  үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
2023-06-14

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО бүртгэлдээ оруулжээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО
2023-06-14

Берлиний цэргийн тойргийн командлагч Юрген Ухтманнтай уулзлаа

Ирэх жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Улаанбаатар хот нь ХБНГУ-ын нийслэл Берлин хоттой 1977 оноос хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй.
2023-06-14

ТАНИЛЦ: Хүүхдийн зуслангуудын танилцуулга, зочин хүлээж авах хуваарь

Нийслэл болон аймгуудад зуслангийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг танилцуулж байна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр  300,000-550,000 төгрөг байгаа юм. Энэ жил стандартад нэмэлт өөрчлөлт орж, монгол ахуй, нүүдлийн соёлын хөтөлбөртэй шинэ зуслангууд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
2023-06-14

"Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийг хэрэгжүүлж дууслаа

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийг амжилттай хэрэгжүүлж дууссаныг тэмдэглэлээ. "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл нь Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд олон амжилт ахиц авчирсан юм. Төсөл нь үндэсний, орон нутгийн болон анхан шатны түвшинд урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахад голчлон чиглэсэн.
2023-06-14

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр гадаа 21 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-06-14

Банкуудын олгож буй ипотекийн зээлийн шимтгэл 1 хувь авдгийг шүүх хууль бус гэж үзлээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкуудын олгож буй ипотекийн зээлийн шимтгэл 1 хувь авч байгааг хууль бус гэж үзлээ
2023-06-13

Дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацааг хойшлуулжээ

БЗС-гийн үйл ажиллагааг шалгаж буйтай холбоотойгоор дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүн мэдээг зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
2023-06-13

Техник технологийн дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт 86 хувьтай байна

Энэ хугацаанд 19 мянга гаруй инженер, техникийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэсэн. Төгсөгчдийн ажил эрхлэлт 86 хувьтай байна. Мэргэжлийн боловсролд “Чадамжид суурилсан сургалтын арга зүй”-г нэвтрүүлж, “Дэлхийн ур чадвар” тэмцээнд гагнуур, мужаан, тогооч, сантехникч мэргэжлээр амжилттай оролцсоор иржээ.
2023-06-13

Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажиллана

Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажилла
2023-06-13

М.ЛХАГВАЧУЛУУН: АТА карней авах хүсэлтээ МХАҮТ-д гаргаж болно

Энэ тохиолдолд  тухайн бараанд гаалийн бүрдүүлэлтийн “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах” 500 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж,  гаалийн байгууллагаас ногдуулсан  гаалийн болон бусад татварыг төрийн сангийн тусгай дансанд байршуулна. Харин хилээр буцаан гаргахдаа гаалийн бүрдүүлэлтийн “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан  гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах” 300 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж түр дансанд байршуулсан  импортын гаалийн болон бусад татварыг буцаан авах боломжтой. 
2023-06-13

Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулах үүрэг өгөв

Мөн нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 14 байршилд 1222 метр урт хашааг чөлөөлж, тус ажил 31 хувьтай үргэлжилж байна.
2023-06-13

МСНЭ-ээс улс төрчдөд шаардлага хүргүүллээ

МСНЭ-ээс шаардлага гаргалаа. Саяхан Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс үүдэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дараах шаардлагыг гаргажээ. 
2023-06-13

“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг хоёрдахь удаагаа зохион байгуулах гэж байна. Чуулганы үеэр “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг 2023 оны 06 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно.
2023-06-13

Баянгол дүүрэг 47 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажил хийнэ

2021-2022 онд дүүргийн хэмжээнд 26.2 км авто зам тавьсан бол энэ онд дөрвөн байршилд зам тавина. Мөн өнгөрсөн жил 20 байршилд автомашины 24,000 ам метр зогсоол байгуулжээ.
2023-06-13

138 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдгээс 62.6 хувь нь хөвгүүд

Хэлэлцүүлгээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг 2024 он гэхэд бүрмөсөн устгах 8.7-р зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц дэвшил, тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж, цаашдын шийдэл зөвлөмжийг гаргах юм. Бодлогын зөвлөгөөний үеэр Үндэсний Статистикийн Хороо ОУХБ-ын дэмжлэгээр хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулсан.
2023-06-13

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг Дорнодод ажиллаж байна

Хүн амын дунд аюулын харанга дэлдсэн хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулаад зогсохгүй ижил төрлийн олон хөдөлгөөн, санаачилгын эхлэлийг тавьж, хавдраас урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг иргэдэд ойлгуулсан “Хавдрын эсрэг үндэсний аян” Дорнод аймагт өнөөдөр нээлтээ хийлээ.
2023-06-13

Албан тушаал горилсон 208 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 111 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 38 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 65 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
2023-06-13