Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж юу вэ
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 12-нд тохиодог. Монгол Улсын Олон улсын гэрээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцод Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэгт ямар ямар үйлдэл хамаардгийг хүргэж байна.
2023-06-12
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход тулгардаг бэрхшээлээ жолооч нарт "мэдрүүлэв"
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа. Тэрбээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа.
2023-06-09
Иргэдийн бүлэг 311.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Хотын хэмжээнд өдөрт 2800-3000 тонн хог гардаг. Хогийн 30 хувийг шөнийн тээвэрлэлтэд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид үе шаттай нэмэгдүүлэх юм. Ингэснээр хог тээврийн машин түгжрэлд саатахгүй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер иргэдийг амарч зугаалахдаа хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хогийн саванд хаяж хэвшихийг уриалав.
2023-06-09
Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Цогц хөгжлийн үндэсний төвөөс "126" ТОО БА ЧАНАР - Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулсан эл хэлэлцүүлгээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор Г.Туяагэрэл "Парламентын институтийн төлөөлөх чадвар, чадамж", Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал "Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоо" сэдвээр тус тус илтгэл тавьсан билээ.
2023-06-09
Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна
Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дэд бүтэц, инженерийн хангамжийн 25 байгууллага 644, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 14, нийт 658 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зургаадугаар сарын 9-ний байдлаар хэрэгжилт 30 хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-06-09
Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг танилцуулав
Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг танилцуулах зорилготой “Хөгжлийн түншүүдтэй дугуй ширээний уулзалт” болон “Цахим худалдааны тайлангийн нээлт” арга хэмжээг Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) хамтран 2023 оны оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд тус тус зохион байгуулав.
2023-06-09
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөрт үнэлгээ хийжээ
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөр байдлаар төлөвлөж, хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд хөтөлбөрүүдэд цогц байдлаар үнэлгээ хийж байгаагүй аж. Энэхүү судалгааны шинэ тайланд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, улмаар хэрэгжилтийг сайжруулах санал зөвлөмжийг тусгасан.
2023-06-09