Монгол ур чадварын тэмцээний I шатны дүн гарлаа
Өмнөговь аймаг дахь Политехник Коллежоос хамгийн олон оролцогч буюу 7 суралцагч, Барилгын Политехник Коллеж 5, Баянхонгор аймаг дахь Политехник Коллеж 5, Техник Технологийн Политехник Коллежийн 4 оролцогч 2-р шатанд шалгарсан байна. Үндэсний ялагч “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцоно.
2023-06-05
"Inno Week-2023" эхэллээ
Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийн бэхжүүлэх зорилгоор 2015 онд энэ арга хэмжээг эхлүүлж байсан. Тэгвэл 9 дэх жилийн арга хэмжээ "Инновацын түншлэл" сэлвийн хүрээнд өнөөдөр эхэлж байна.
2023-06-05
Архангай аймгийн баг АЛТАН ЦОМ гардлаа
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаанд зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай – Булган аймгийн багууд “АЛТАН ЦОМ”-ын төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн дүүрэн барилдаануудтай өрнөсөн хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны АЛТАН ЦОМ-ын эзэн боллоо.
2023-06-05
Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ
ХНХЯ “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал хэлэлцүүлгийг 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр 9 дахь удаагаа зохион байгууллаа. Ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлгээр Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ.
2023-06-05
Хаан найргийн хатан Дулмаа 92 насандаа марканд дүрээ мөнхөллөө
“Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт маркт Г.Дулмаа найрагчийн 70 орчим насны үеийн зургийг буулгасныг “Монгол шуудан” ХК-ийн хэлтсийн дарга Б.Дамдинбазар тодотголоо. Харин өдгөө Хаан найргийн хатан Ш.Дулмаа өнөө жил 92 насыг "зооглоод" буй. Энэхүү маркийг 20 мянган ширхэг хувиар, мөн дугтуйг 1000 ширхэг гарган шуудан илгээмжид хэрэглэж эхлэв.
2023-06-04
БХБЯ-ныхан "ISO 9001:2015" стандартын талаар мэдээлэл авлаа
Монгол Улсад орчин цагийн банк, санхүүгийн тогтолцоо үүссэний 99 жилийн ой, Банкны ажилтны өдрийг тохиолдуулан “Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
“Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийн загварт 1993 онд гүйлгээнд гарсан “1” төгрөгийн мөнгөн тэмдэгт, Монголын банкны холбоо, арилжааны 12 банкны логог тусгасан. Серийн дугаар ВА1991501 нь 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын Бага Хурлаас Банкны хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөн агуулгыг бэлгэдсэн байна.
Монголын Банкны Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд бодлого, стратегийн дэмжлэг үзүүлэх, үүний тулд олон улсын санхүүгийн шилдэг технологийг нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
2023-06-04
Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчсөн гэж дүгнэв
Иймд тэрбээр Засгийн газрын баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2, 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж нэхэмжлэлдээ “... журмын дээрх заалтууд нь Төрийн албаны тухай хуулиар хориглоогүй асуудлаар хязгаарлалт хийсэн, шударга ёсыг зөрчиж тэгш бус байдлыг үүсгэн ахмад төрийн албан хаагчдыг илтээр хохироож байна...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “... тухайн журмын заалт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хамгаалахад чиглэгдсэн, хуулийн дагуу гарсан...” гэж үгүйсгэсэн байна.
2023-06-04
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Тайландад ажиллаад иржээ
Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2023 оны зургадугаар сарын 2-нд Бангкок хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахалж оролцов.
2023-06-04
Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна
Маргааш 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2023-06-04