Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Д.Батсүх: Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд Монголд ирж туршлагаа хуваалцаж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ес дэх жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон гадаад, дотоодын аялал жуулчлалын тур оператор компани зэрэг нийт 180 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тодруулбал, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо буюу Монгол, ОХУ, БНХАУ-ын төлөөллүүд, БНСУ-ын аяллын компаниуд оролцож байна.
2023-05-21

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний талаар НҮБ-тэй ярилцжээ

НҮБ-ын зүгээс хүн амыг аюулгүй, эрүүл, тохилог орчинд амьдруулах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцолж, ялангуяа агаарын бохирдол, түгжрэл, хэт төвлөрлийг сааруулахад туршлагаа хуваалцах сонирхолтой байгаагаа ноён Тапан Мишра илэрхийлэв. Ийнхүү талууд техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг судалж, хамтран ажиллахаар боллоо.
2023-05-21

Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нь 2013-2019 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол, практикийн 7 удаагийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Ковид цар тахлын нөлөөллөөс үүдэн тасалдаад байсан энэхүү бага хурлын 8 дахийг энэ жил нийгэмлэгийн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Бага хурлын үйл ажиллагаанд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Токио дахь төвөөс Хүний хөгжлийн газрын дэд захирал Мияако КОБАЯАШИ, мэргэжилтэн Кенго ХАЯАШИ, Гакугей их сургуулийн профессор Камата МАСАХИРО, Мацүүра ШЮ нар хүрэлцэн ирж оролцож байна.
2023-05-21

Архангай аймаг нийтийн хэрэглээнд цахилгаан автобусыг нэвтрүүллээ

Архангай аймаг нийтийн хэрэглээнд цахилгаан автобусыг нэвтрүүлснээр байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ард иргэддээ эрүүл, цэвэр орчныг хадгалахад бодит дэмжлэг үзүүлж байна.
2023-05-21

Аяллын үеийн аюулгүй ажиллагаагаа хангаарай

Аялалд ХБНГУ-аас ирсэн зөвлөх Штефан, хөгжлийн зөвлөх Маркус, Ар туул, Оросоо тревэлийн морин хөтөч, Төв аймгийн Батсүмбэр сумын морин хөтөч нар, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид оролцлоо.
2023-05-21

Нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргаж, танилцуулахыг үүрэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 20-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт”, “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд” зэрэг төслийн хүрээнд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллаж, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын биелэлтэй танилцлаа.
2023-05-21

Дэлхий оюутны спортын зуны XXXI наадамд оролцох Монголын баг, тамирчдыг шалгаруулах тэмцээнүүд өндөрлөлөө

Тэмцээний зааврыг Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны Удирдах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын ээлжит хурлаар хэлэлцэн баталсан ба их, дээд сургуулийн захиргаа, Монголын спортын холбоод, МОСХ-ны спортын төрөл хариуцсан техникийн хорооны дарга нартай хамтран бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг бүрэн ханган хийсэн юм.
2023-05-20

Цасан шуурганд уруудсан долоон иргэнийг оллоо

Зүүн аймгуудын нутгаар болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрч, сураггүй болсон найман иргэнийг эрэн хайх ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймагт явагдаж байсан. Тэгвэл оройны 19:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төөрч, сураггүй болсон нэг иргэний цогцсыг олж, бусад долоон иргэнийг эсэн мэнд олсон тул эрлийн ажиллагааг зогсоолоо
2023-05-20

“Фитч” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээв

“Фитч”/Fitch Ratings/ агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В тогтвортой ангилалд хэвээр үлдээлээ гэж энэ сарын 15-нд мэдээллээ. Тус агентлаг дараах үндэслэлээр монгол улсын эдийн засгийг тогтвортой байна гэж дүгнэсэн байна. Тухайлбал В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол улс нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна.
2023-05-20

Ж.Саведра: Цар тахлын үеэр Монгол хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор хангаж чадсан

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Дэлхийн Банкны Боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведраг хүлээн авч уулзлаа. Ноён Ж.Саведра цар тахлын хорио хязгаарлалтын үеэр Монгол улс боловсролын салбартаа тусгайлан стратеги хэрэгжүүлж, хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор амжилттай хангаж чадсан нь олон улсад сайн жишиг болсныг онцлов. Мөн цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн сэргэлтийн чухал цаг үед Дэлхийн Банкны зүгээс Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд таатай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.
2023-05-20

Боловсролын зээлийн сангийн мэдээллээр нээлттэй сонсгол хийхийг шаардлаа

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болгосон.  Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698, буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662, гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалаврын 42, магистр докторын 1950, Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг нээлттэй байршуулав.  
2023-05-20

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы, Б.Баярсайхан Завханы замыг дуусгаж өгөхийг хүслээ

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтай-Улиастай чиглэлийн 198 км хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байсан. 198 км зам яагаад 42 км болсон бэ хэмээн асуулга тавьлаа.
2023-05-20

"Хүчит шонхор", "Нарантуул-2" худалдааны төвд хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй гэв

2023 оны тавдугаар сарын 19-ний шөнийн 3 цагаас өдрийн 14 цагийн хооронд Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төв, махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв.  Хүчит шонхор худалдааны төв нь нийслэлийн махны худалдааны 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өнөөдрийн хувьд 25-30 тонн мах хөдөө орон нутгаас нийлүүлэгдсэн бөгөөд хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
2023-05-20

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажил эхэлж, ард иргэдэд төслийг танилцуулах, санал авах ажил эхэлснийг албан ёсоор зарлалаа
2023-05-20

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Кыргызстан улсын Ээж нарын баярын өдөр тохиож байна

Өнөөдөр гадаа 6 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-05-19

ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын ДНБ-ий 74 хувь, нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлсэн

Шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг эрмэлзсэнийг Ерөнхий сайд онцоллоо.
2023-05-18

Гадаад паспортууд яагаад өөр өөр өнгөтэй байдаг вэ

Үндсэндээ гадаад паспортыг улаан, цэнхэр, ногоон, хар гэсэн 4 үндсэн өнгөөр ​​үйлдвэрлэдэг гэж " Passport Index" мэдээллийн санг хөтөлдөг, “Arton Group”-ын дэд ерөнхийлөгч Hrant Boghossian тайлбарлажээ.
2023-05-18

23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад оролцох Монголын баг бүрджээ

23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Монголын сурагчдыг Монгол Улсын Их Сургууль болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байгаа юм.
2023-05-18

Цайны зам аялал жуулчлалын брэндийг хөгжүүлж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзлаа.
2023-05-18

Нийслэлд тарьсан моддын 90 гаруй хувь нь ургасан гэв

Бүх нийтээр мод тарих өдөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна. Нийслэлийн хувьд энэ жил найман байршилд мод тарьж, арчилж буй юм.
2023-05-18