"Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэнд шилжүүлж болохгүй"
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов.
2023-12-07
"Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэнд шилжүүлж болохгүй"
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов.
2023-12-07
Төөрсөн, сураггүй 501 иргэнийг аварчээ
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арванхоёрдугаар 5-ны өдрийн 15.00-16.00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, эсэн мэнд оллоо.
2023-12-07
Өнгөрсөн сард олон тооны тээврийн хэрэгсэл хулгайлсан 17-19 насны дөрвөн залууг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн албанаас Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 11 дүгээр сард гудамж талбай, орон сууцны ил зогсоолд байрлуулсан олон тооны тээврийн хэрэгслийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан “П” нарын 1 бүлэг 4 этгээдийг баривчилж, тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэж өгчээ.
2023-12-07
Мал эмнэлэг, үржлийн салбарынхан төрийн дээд цол, одон, медалиар энгэрээ МЯЛААВ
Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
2023-12-06
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "нүүрсний хулгай"-тай холбоотой 8 асуудлыг хэлэлцэж байна
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
2023-12-06
Төмөр замын дүрэм, журмыг зөрчиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30.458, мөрдөн байцаалтын 4138 хэрэгт хяналт тавьж, нийт 284 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5, Авлига, албан тушаалын 3, болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
2023-12-05
Г.Занданшатар: Хууль засагладаг улсад хэн ч хэлмэгдэх ёсгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 441-р нээлттэй хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын зүгээс эрх нь зөрчигдөж буй талаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгасан.
2023-12-05
ЦЕГ: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч өөрийгөө хашаанаас боомилж, нас баржээ
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч хашаанаас боомилж, амиа хорлосон гэх мэдээлэл цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2023 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буюу өнгөрөгч амралтын өдөр СХД-ийн нутаг дэвсгэр “Залуус” хорооллын орчимд амиа хорлосон байдалтай эрэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн иргэн нь дотоодын цэргийн 05 дугаар ангид харъяалалтай, Цахилгааны станцад харуул хамгаалалтын ажилтай, дэд ахлагч цолтой 34 настай М байсан нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй, хувийн асуудлаас болж ийм харамсалтай үйл явдал болсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
2023-12-05
Цасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олжээ
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цас орж баруун аймгуудын нутгаар салхины дундаж хурд 10-15 м/с, түр зуур 24-38 м/с хүрч ширүүссэн байна. Мөн 4-5-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч цасан шуурга шуурсан.
2023-12-05
ЦЕГ: 15-16 насны хоёр хүүхэд 60 настай хүн зодож, амийг нь хохироожээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 26 минутад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй амь насаа алдсан байжээ. Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 60 настай, эрэгтэй “А”-ийн амь насыг 15-16 насны хүүхдүүд болох “О” болон “С” нар шөнийн 02 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоож, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2023-12-05