Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 боллоо.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 297 хүн
- Хөнгөн – 51
- Дунд – 226
- Хүнд – 17
- Нэн хүнд-3 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 11753, гэрээр эмчлүүлж буй 328, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4852-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2713, 5-9 насны 1597 хүүхэд улаанбурханаар өвдсөн байна.