Боловсролын ерөнхий газраас уржигдар цэцэрлэгийн бүртгэлийн товыг зарласан бол өчигдөр I ангийнхны элсэлтийг хэзээ, хэрхэн зохион байгуулахаа мэдээллээ.
2025-2026 оны хичээлийн жилдтөрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн I ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд ирэх сарын 12-26 хүртэл “И-Монголиа” системээр дамжуулан зохион байгуулах аж. Тиймээс эцэг, эхчүүд үүнээс өмнө өөрийн болон хүүхдийнхээ бичиг баримт, хаягийн бүртгэл, мэдээллийг нягтлан баталгаажуулах, шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5 гэхэд дуусгасан байхыг анхаарна уу. Мөн хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно.
Ташрамд дурдахад, Үндэсний статистикийн хорооны судалгаагаар өнгөрсөн оны хичээлийн жилд I ангид 74.4 мянган хүүхэд элссэний 98 хувь нь сургуулийн өмнөх боловсрол хамрагджээ.
М.Гэгээ