Манай улсад энэ жил БНХАУ-аас хамгийн олон жуулчин иржээ. 2025 он гарснаас хойш Монгол Улс 483 609 жуулчин хүлээж авсны 30 орчим хувь буюу 141 мянга гаруй нь өмнөд хөршийн иргэн байна. Өнгөрсөн онд нийт жуулчний зонхилох хувийг солонгосчууд бүрдүүлж, хятад, оросууд удаалж байв. Харин одоогийн байдлаар хятад аялагчид тоогоороо тэргүүлж, орос, солонгосчууд ард нь “нэхэж явна”.
Найман сарын хугацаанд 483 609 аялагч Монголд ирсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс есөн хувиар өссөн үзүүлэлт гэнэ. 2024 оны 1-8 дугаар сард манай улс 478 504 буюу өдөрт дунджаар 1900 жуулчин хүлээж авсан бол энэ жил өдөрт ойролцоогоор 2015 аялагч тосжээ.