“APMO-2025” буюу Ази, Номхон далайн бүсийн математикийн олимпиадад оролцсон манай улсын сурагчид хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж, гурав нь тусгай байр эзэлсэн амжилттайгаар 337 орноос 18 дугаар байрт жагсжээ.
Тодорхой нэг улсад бус, бүс нутгийн орнуудад нэгэн зэрэг болдгоороо онцлог тус олимпиадыг өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулж, эцсийн дүнг нь уржигдар танилцуулсан юм. “Сант” сургуулийн XI ангийн сурагч С.Манлай, нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн XII ангийн сурагч А.Ивээл нар мөнгөн медаль хүртсэн бол “Шинэ үе”-ийн М.Амин-Эрдэнэ, “Орчлон”гийн А.Мишээл, “Сант”-ын Д.Хүслэн, “Шинэ үе”-ийн Б.Тэнүүнсайхан, 11 дүгээр сургуулийн Б.Төвшиндалай нар хүрэл медалийн эзэн болжээ. Харин тусгай шагналын эздээр 11 дүгээр сургуулийн Б.Бэлгүтэй, Б.Мөнхбадар, “Эрхэт эрдэм”-ийн Э.Мөнхтөр тодорсон аж. Бүсийн олимпиадыг Монголын олимпиадын хорооны гишүүн У.Батзориг, 11 дүгээр сургуулийн багш А.Ганбат нар хариуцан зохион байгуулжээ.
Ж.Сувд