Улсын хэмжээнд өнөө жил ерөнхий боловсролын 895 сургуульд 60 мянга, 1400 гаруй цэцэрлэгт 40 орчим мянган багш, ажилтан ажиллах урьдчилсан тооцоо бий. Гэсэн ч бага боловсрол, байгалийн ухааны хичээлүүдийн багш дутагдалтай хэвээр байгааг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл Боловсролын ерөнхий газраас сургалтын байгууллагуудад нэн шаардлагатай багшийн сул орон тооны мэдээллийг өчигдөр танилцуулав. Уг тайланд дурдсанаар энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багш дутагдалтай байгаа аж. Үүний 1590 нь нийслэлд гэнэ.
Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 1147 багш, ажилтны сул орон тоо үүсжээ. Сонирхуулахад, өнгөрсөн хичээлийн жилд багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2877 оюутан төгс-сөнөөс 163 нь л багшлах эрхийн сургалтад хамрагдаж, мэргэжлээрээ ажиллахаар шийдсэн байна.
О.Ундрах
