Багш нарын ажил хаялт үргэлжилж байна. Иргэд багш нарын ажил хаялт хэзээ зогсох вэ гэсэн хүлээлт өндөр байна. Энэ талаар засгийн газраас тодруулахад "Ер нь бол багш нартай тохиролцоонд хүрсэн гэсэн. Хүрсэн тохиролцоогоо албажихыг хүлээж байгаа юм билээ. Боловсролын яам бол энэ 7 хоногоос буюу өнөөдрөөс зогсооно уу гэж хүсэлт тавьсан. Үйлдвэрчний эвлэл төдийд, өдийд гэсэн хугацаа хэлээгүй байгаа. Гэхдээ энэ долоо хоногоос болов уу гэсэн хүлээлттэй байна" гэх мэдээллийг эх сурвалж өглөө.