Багш нарын ажил хаялтын талаар Боловсролын яамны сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Багш нарын цалинг нэмэхээр Багш нарын үйлдвэрчний эвлэлтэй тохиролцож, хэлэлцээр бүртгэгдсэн. 2026 оны төсөвт багш нарын үндсэн цалинг 2 сая 226 мянган төгрөгт хүргэх, оны эцсээр 2 сая 800 мянган төгрөгт хүргэнэ. Мөн боловсролын салбарын бүтцийн үйл ажиллагааг шинэчилнэ. Цаашид үндсэн цалинг нэмэхэд анхаарч 3 сая 500мянга болгох хэрэгтэй байгаа. Асуудлыг ултай суурьтай шийдэх хэрэгтэй. Багш нарын ажил хаялт, тохиролцоонд хүрсэн учир зогсох ёстой. Маргаашнаас зогсох байх гэж найдаж байна." гэх мэдээллийг өглөө.