Багш нарын Үйлдвэрчний эвлэл хэлэлцээрт хүрч, ажил хаялтаа зогсоох болсон талаараа мэдээлэл өгч байна. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл "Багш нарын цалинг нэмэх асуудлаар хэлэлцээрт хүрлээ. Тодорхой хэлбэл, Бидний хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд албан ёсоор бүртгүүлсэн. Ингэснээр 24 цагийн дараагаас ажил хаялт зогсож, албан ёсоор сургалт хүмүүжлийн ажил эхэлнэ. Учир нь хичээл, сургалт эхлэхийн өмнө бэлтгэл ажил хангагдах ёстой учраас энэ мэдээллийг хүргэж байна.
Эв нэгдлээ илэрхийлж нэгдэж чадсан багш нартаа баярлалаа. Мөн хүлээцтэй хандсан сурагч, эцэг эхчүүддээ баярлалаа.
Бид 2026 ондоо багшийн цалинг 2 сая 800 мянган төгрөгт хүргэхээр хамтын хэлэлцээр хийж чадлаа. Энэ бол том амжилт гэж үзэж байна " гэв.