ДОХ-ын халдвартай 12 иргэн эмнэлгийн хяналтаас гарсан талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бага насны хүүхдүүдээ товлолт вакцинд хамруулаарай. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлыг сайн хийж, вакцинжуулалт нэмэгдсэн учраас нэг ч хүүхэд эмнэлгийн коридорт хэвтээгүй. Өнөөдрийн байдлаар орны дүүргэлт 80 хувьтай байна. Эрчимт эмчилгээний хүүхдүүдийн тоо хараахан буураагүй. Тиймээс тайвширх болоогүй ээ. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлаанд сайтар анхаарах хэрэгтэй.
ДОХ-ын халдвартай 12 иргэн эмнэлгийн хяналтаас гарсан. Засгийн газарт уг асуудлыг оруулж, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаж эдгээр иргэдийг илрүүлэх ажил хийнэ. Тархалтаас сэргийлэх үүднээс олж, тогтоох чухал байна. ДОХ-ын шинж тэмдэг илэрсэн иргэдийн нууцлалыг сайтар хамгаална" гэх мэдээллийг өглөө.