Сүүлийн 3 жилд манай улсад томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн.
Энэ жил амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлсэн.
Манай улс энэ жил томуугийн улирлыг угтуулан А хүрээний 2 хэв шинж, В хүрээний 2 хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулсан нь халдварын оргил үеийг хүндрэл багатай давахад чухал нөлөө үзүүлэв.
Энэ жил дархлаажуулалтын хамралт өмнөх 3 жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байлаа.
Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэх, эндэгдлээс сэргийлэх өвөрмөц сэргийлэлт юм.