Боловсролын үндэсний зөвлөлийн энэ оны анхны хурлаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тусган сайжруулж, батлахыг дэмжлээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн, нэгдсэн үзэл баримтлал, бүтэцтэй, түвшинхоорондын залгамж холбоог хангасан, технологиордамжуулан хэрэгжүүлэх боломжтой, хүүхдэд ээлтэй, уян хатан байх ёстой байдаг. Тэгвэл 2026-2027 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг үүний дагуу боловсруулсан гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр “Бага боловсролын I-V анги бол суралцагчийн танин мэдэхүйн хөгжлийн хамгийн чухал үе байдаг. Энэ насандаа хүүхэд эргэн тойрныхоо бодит жишээ, юмсыг гараар мэдэрч, танин суралцдаг онцлогтой. Тиймээс сургалтын хөтөлбөрийг эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамж төлөвшүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, багаас нь англи хэл, компьютер, эрүүл мэндийн судлагдахууныг судлах, бага боловсролын залгамжхолбоо, дунд ангид шилжих шилжилтийг харгалзсан, Монголынөв соёл, уламжлал, түүхийг тусгасан, сэтгэлийнболовсролд анхаарсан, технологид суурилсан байдлаар боловсруулснаараа онцлогтой” гэсэн юм.
О.Ундрах