Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн хуучин барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, сууриндээр нь далд зогсоол бүхий цэцэрлэгтхүрээлэн, үйлчилгээний төв байгуулахаартөлөвлөсөн. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад оруулсан байдаг. Тэгвэл өдгөө гурван давхар үйлчилгээний төв болон 109 автомашины далд зогсоолын барилга угсралтын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авчээ.
Авто зогсоолын хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай талбай, цахилгаан автомашин цэнэглэгч болон сул зогсоолын мэдээлэл өгөх ухаалаг системийг цогцоор нь нэвтрүүлсэн байна. Мөн зогсоолоосоо үйлчилгээний төв рүү нэвтрэх цахилгаан шатыг ч давхар шийджээ. Үйлчилгээний төвд жуулчдад зориулсан мэдээлэл, үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдаа болон кофе шоп, зоогийн газрууд үйл ажиллагаа явуулах аж. Архитектурын хувьд орчин үеийн загвар шийдлийг үндэсний уламжлалт хээ угалзтай хослуулснаараа онцлог бөгөөд давхар бүрд ариун цэврийн өрөө зэрэг иргэдийн ая тухыг хангах дэд бүтцийг шийдэж өгснөөрөө онцлогтой гэнэ.
У.Цэцэг