Өнөөдрөөс хөдөө, орон нутгийн сургуулийн сурагчдын хичээл эхэлж, нийслэлийн сурагчид ирэх Даваа гаригаас тахимаар хичээллэнэ. Тодруулбал, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын цахим долоо хоног өнөөдөр эхэлж байна. Тодруулбал, 2023 онд батлагдсан Монгол Улсын “Боловсролын ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна;” хэмээн тусгасан бөгөөд үүний дагуу Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилийн 21 дэх долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар зохицуулсан байна.