Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцын хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулах нь. Мөн их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэх бөгөөд дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллах гэнэ. Түүнчлэн хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэхийн тулд дүүргүүдийг уртасгасан цагаар ажиллах чиглэл өгчээ. Иймд дүүрэг, хороод, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг нийслэлийн ЗДТГ-аас уриаллаа.
Э.Сондор