Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь огцруулах өргөдлийг D-Parliament цахим системд өчигдөр иргэн Г.Төгөлдөр байршуулжээ. Тэрбээр албан тушаалын бү рэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн хэд хэдэн зөрчил гаргасан байж болзошгүй тул Үндсэн хууль, холбогдох хууль, тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан дээрх өргөдлийг хаягласан байв. Тухайлбал, хотын захирагч Х.Нямбаатар иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхэд шууд болон шууд бусаар халдаж, төрийн албан хаагчид, намын харьяалал бүхий гишүүдийг ашиглан олон нийтийн эсрэг зохион байгуулалттай жагсаал, цуглаан хийж, террорист, олигархиуд хэмээн хооронд нь талцуулан турхирч байгаа нь засаглалыг ардчилсан зарч маар хэрэгжүүлэхтэй нийцэхгүйг онцолжээ. Мөн иргэдтэй зүй бус харилцаж, шаардлага тавьсан сэтгүүлчид, олон нийтийг үг хэлээр доромжилж, гүтгэсэн нь нийтийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй, “Олигархиудын гэрийн хаягийг зааж өгнө, гадаа нь очиж жагсана” гэх зэргээр хүний эрхийн ноцтой зөрчил үйлдсэн тухай дурдсан байна.
Татвар төлөгчдийн төлсөн төсвийн мөнгийг үр ашиггүй, судалгаа тооцоогүй төслүүдэд хөрөнгө оруулдаг, Туулын хурдны зам, Улаанбаатар трам, метро зэрэг томоохон бодлого, шийдвэрүүдэд иргэд, олон нийтийн саналыг тусгадаггүй, бодит оролцоог нь хангадаггүй, мэдээллээ ил тод байлгадаггүйн зэрэгцээ нийслэлийн ИТХ буюу өөрт нь хяналт тавих бүтцийг ч “худалдан авч” хяналтгүй засаглал бүрдүүлсэн тул эрх бүхий албан тушаалтны хувьд хотын захирагч Х.Нямбаатарыг шалгуулж, зохих хариуцлага тооцохыг хүсжээ.
Л.Аргамжин