Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд эрүүл мэндийг дэмжих нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Хүн амын нийт нас баралтын 74 хувийг халдварт бус өвчин эзэлж буй бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Сүхбаатарын талбайд гурав хоног үргэлжлэх уг өдөрлөг энэ сарын 20-нд нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамираар эхлэх бол 21-нд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, 22-нд уламжлалт анагаах ухааны чиглэлээр болох гэнэ. Үүний хүрээнд иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг үнэлж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг ард иргэдэд таниулах аж.
Ч.Болор