Үе мөч нь өвддөг, яс ургах эмгэгтэй хү мүүс Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийн туяа эмчилгээнд хамрагдах гэж удаан хугацаанд хүлээдэг байв. Гэтэл шарлагын аппарат нь эвдэрсний улмаас хөл, гарт нь яс ургасан иргэд, настай хүмүүс тусламж, үйл чилгээ авч чадахгүй байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн. Энэ талаар тус эмнэлгийнхнээс тодруулахад “Аппарат хэвийн ажиллаж байгаа. Эмнэл зүйн удирдамж нь өөрчлөгдсөн тул туяа эмчилгээний аппаратыг зөвхөн хавдрын тусламж, үйлчилгээнд ашиглах болсон. Өөрөөр хэлбэл, олон улсад туяа эмчилгээний аппаратаар яс ургалтыг шарах арга нь хоцрогдсон. Задгай туяаны цацраг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Шаардлагатай тохиолдолд тархи, нуруу, нугас, уушги, хэвлийн хөндий, эмэгтэйчүү дийн гээд бүх төрлийн хавдрын үе шатнаас хамаарч туяа эмчилгээ хийдэг” гэв.
Яс ургалтын эмчилгээнд хавдрын тусламж, үйчилгээний удирдамжийг дагах нь дэлхийн нийтэд тохиромжгүй гэж үзсэн бөгөөд үүнийг манай улс ч мөн хэрэгжүүлж байгааг тухайн эмнэлгийнхэн онцолсон. Туяа эмчилгээний аппаратыг хэвийн ажиллуулж байгаа төдийгүй эмчлүүлэгсэд ямар нэгэн дараалалгүй хамрагдаж буйг хэлсэн юм.
ХСҮТ 2015 онд БНЭУ-ын Засгийн газрын тусламжтайгаар зайн туяа эмчилгээний “Бабатрон” аппараттай болсон билээ. Өдгөө тус аппарат элэгдсэн тул шаардлагатай сэлбэгээр засаж сайжруулсан гэнэ.