Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх тогтоолыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа. Учир нь эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдэл үр дүнгүй, 2025 онд гаргасан тогтоолын дагуу хоёр төрлийн үндсэн цалин мөрдөж буй нь эрсдэл, үл ойлголцол үүсгэсээр иржээ. Иймд Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, урамшууллын тогтолцоогшинэчилж, гүйцэтгэл, ажлын ачаалал, үйлчилгээнийчанарт суурилсан уян хатан системд үе шаттай шилжүүлэхээр боллоо.
Эмч, ажилтнуудын тухай бүрийн нэмэгдлийг үндсэн цалингаас нь бус, нэмэгдсэн өртгөөс нь тооцон 2026 оны тавдугаар сарын 1-нээс олгохоор шийдвэрлэв. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан үндсэн, нэмэгдэл гэж тусдаа биш, нэгдсэн цалинтай болж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын үр ашиг, зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Эрүүл мэндийн салбарынхны цалинг бодит аргачлалаар тооцон нэмэх нь Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт даалгасан юм. Тухайлбал, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, үр өгөөжийг нь эмч, сувилагч, ажилтны хөдөлмөрийн гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулах, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдалд нь анхаарах, шаардлага хангахгүй эмийг зах зээлээс татан авах, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг арилгах, салбарын ажилчдын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд суурилсан цалин, урамшууллын тогтолцоог (KPI) бүрдүүлж, бүтээмжид үндэслэсэншийдэл боловсруулахыг үүрэг болголоо.
М.Гэгээ