Нийслэлийн Сонгонихайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах 151 дүгээр сургуульд очиж ажиллав. Олон улсын сургалтын хөтөлбөртэй сургууль гэхээр л хотын төвд байдаг, төлбөртэй сургууль гэж ойлгодог байсан цаг үе өнгөрсөн.
151 дүгээр сургуулийг 2023 онд олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх тушаалыг гаргаж байлаа. Энэ шийдвэрийн үр дүн гарч, олон улсын хөтөлбөр хэрхэн амжилттай нутагшиж, суралцагчдын сурлагын амжилт хэрхэн сайжирч, багш нар хэрхэн хөгжиж байгаатай танилцав.
Анх 2020 онд байгуулагдсан энэ сургуулийг олон улсын хөтөлбөртэй сургууль болгохоор зорьж, 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/272 дугаар тушаалаар олон улсын хөтөлбөрөөр хичээллэх шийдвэрийг гаргаж байсан юм.
Олон улсын шалгалтад бэлтгэх хүрээнд жилд 4, нийт 10 удаагийн МОСК шалгалтыг "Шинэ эхлэл" сургуультай хамтран Кембрижийн стандартын дагуу өгч, амжилтаа ахиулсан байна.
Яг энэ жишгийг бусад сургуулиудад ч нэвтрүүлэх бүрэн боломжтой. Хот, хөдөө хаана суралцаж байгаагаас үл хамааран улсын сургуульд суралцаж буй хүүхэд бүр ийм боловсрол эзэмших ёстой. Бидний зорьж буй боловсролын шинэчлэлийн зорилго ч яг энэ юм.