Чинээлэг эцэг, эхчүүд уламжлалт боловсролын системээс татгалзаж, амьдрах ур чадвар, бизнес сэтгэлгээ, AI-д суурилсан сургалтыг сонгох нь нэмэгдэж байна. Үүнд хиймэл оюун хөдөлмөрийн зах зээлийг эрчимтэй өөрчилж буй нь голчлон нөлөөлж байгаа аж. “Wall street journal” сонинд мэдээлснээр ийм төрлийн сургууль нь стандарт хөтөлбөрөөс илүүтэй амьдралд хэрэгтэй ур чадвар зааж, нэг чиглэлээр дагнасан дасгалжуулагч, эсвэл хүүхэд бүрийн суралцах хурдад нийцсэн AI багш ажилладгаараа онцлог гэнэ. Гэхдээ хэт чинээлэг гэр бүлүүдэд эл өөрчлөлт төдийлөн ажиглагдахгүй байгаа юм. АНУ-ын зарим мужид сургалтын эрхийн ваучер, боловсролын хуримтлалын данс зэрэг төрийн дэмжлэгээр дундаж болон бага орлоготой өрхүүд ч ийм төрлийн сургуулийг сонгох боломжтой болжээ. Уг сургалтын дундаж үнэ жилийн 40 000-75 000 ам.доллар.
Ихэнх боловсролын байгууллагын адил сургалтын чанар, дүнгээ нийтэд тайлагнах үүрэг хүлээдэггүй нь эл сургуулиудын хамгийн том сул тал аж. Мөн боловсрол судлаачид хүүхдийн нийгмийн хөгжил, харилцааны чадвар, хамтран суралцах үйл явцыг AI бүрэн орлож чадахгүй, сургалтын платформ нь хүүхдийн оролцоог компьютерын технологиор хянадаг тул хувийн нууцтай холбоотой эрсдэл үүсэж болзошгүй хэмээн сануулж буй юм.
Д.Тамир