Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш , ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулахаар заа сан. Хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор холбогдох журам баталсан билээ. Гэтэл 2026 онд баталсан санхүүжилтийн эх үүсвэр дутагдсанаас үүдэн 506 суралцагчид нэмж 1.4 тэрбум төгрөг шаардлагатай болсон байна. Үүний улмаас дээд боловсролын байгууллагын захир лууд шаардлага хангасан элсэгчдийг хичээл сонголт хийлгэхгүй байх зэргээр асуудал үүсжээ. Иймд Боловсролын сайд Л.Энх-Амгалан багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг хэрэгжүүлэх талаар их сургуулийн захирлуудад чиглэл өгсөн байна. Өөрөөр хэлбэл, шаардлага хангасан суралцагчдын сургалтын төлбөрийн санхүүжилт, өмнөх үлдэгдэл төлбөрийн асуудлыг шийдвэрлэх тул “Санхүүжилт шил жихийг хүлээж байна” гэх шалтгаанаар сурах эрхэд нь халдахгүй байж, хичээлээ сонгох нөхцөлөөр ханган, сургалтын үйл ажиллагааг хэвийн эхлүүл гэсэн байна. Өнгөрсөн хичээлийн жилд багш, ажилтны 300 хүүхдэд 812 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.
Ч.Болор