Боловсролын зээлийн сангийн Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журмыг шинэчлэхээр болж, төсөлд санал авч эхэллээ. Уг журамд 2024, 2025, 2026 оны гуравдугаар сард тус тус өөрчлөлт оруулсан бөгөөд өнөө жил ийн хоёр дахиа шинэчлэхээр болсонд эцэг, эхчүүд бухимдалтай байгаа юм.
Тэгвэл Боловсролын зээлийн сангийнхан “Засгийн газрын 2024 оны Журам батлах тухай 103, өнгөрсөн жилийн Журам шинэчлэн батлах тухай 215 дугаар тогтоолоор Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журмыг тус тус шинэчлэн баталж, дээд боловсролын суралцагчдад сургалтын төлбөрийн санхүүжилт олгож ирсэн. Гэсэн ч Боловсролын яамнаас дээрх санхүүжилтийн журмуудыг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг өгсний дагуу иргэд, олон нийтээс санал авч байна” гэв.