Г.Түвшинсайхан олон улсын тэмцээнээс хүрэл цом гардлаа
Чехулсын Хавиров хотод болсон ширээний теннисний “WTT youth contender Havirov-2024” олон улсын нээлттэй тэмцээнд Монголоос “Өсөх-од” клубийн тамирчин Г.Түвшинсайхан оролцож, хүрэл цом, медалийн хамт гардлаа. Тэрбээр Люксембург улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан тэмцээнд Д.Уянгын хамт оролцож, III байрт шалгарч байв. Тэд тус клубийн дасгалжуулагч Ч.Энх-Од, А.Билгүүн, мөн “Champions”-ын тамирчин Ө.Мөнх-Өлзий нарын удирдлагад бэлтгэл хийж, дээрх тэмцээнд оролцжээ. Г.Түвшинсайхан Шведийн Хелсинбург хотод энэ сарын 5-8-нд болж буй тэмцээнд өрсөлдөж байна. Үүний дараа Норвегийг зорин, Сандефьорд хотод 10-13-нд зохион байгуулах тэмцээнд тоглох юм.
2024-06-06
Хамтарсан бэлтгэл хийхээр хойд хөршийг зорив
ОХУ-ын Сахагийн Якут хотод “Азийн хүүхдүүд’’ олон улсын VIII их наадам энэ сарын 25-нд эхэлнэ. Долоодугаар сарын 7-нд өндөрлөх тус наадмын модон барилдааны төрөлд манайхаас таван тамирчин улсаа төлөөлж оролцох юм. Өсвөр үеийн тамирчдын модон барилдааны тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч С.Тэлмэн томилогджээ. Тэгвэл олон улсын шүүгч Б.Даариймаа, улсын шүүгчТ.Галцэцэг нар талбайн шүүгчээр ажиллахаар уригдаж, “Азийн хүүхдүүд” олон улсын их наадмын тэмцээнийг анх удаа дэнсэлнэ. Энэ удаагийн наадамд оролцох модон барилдааны тамирчид 14 хоног хамтарсан бэлтгэл хийхээр хойд хөршийг зорив.
2024-06-06
Б.Сэр-Одын түүх Парист үргэлжилнэ
Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо, Олон улсын олимпын хорооноос “Парис-2024” зуны олимпын 33 дахь наадмын марафоны төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 80, нийт 160 тамирчин оролцох журам гаргасан. Эрэгтэйчүүд хоёр цаг найман минут 10 секунд, эмэгтэйчүүд хоёр цаг, 26 минут, 50 секундийн дотор амжилт үзүүлсэн байх ёстой. Марафон гүйлтийн эрх олгох тэмцээн өнгөрсөн сарын 5-нд өндөрлөснөөр Францын нийслэлд наймдугаар сарын 10 (эрэгтэй), 11-нд (эмэгтэйчүүд) улс тус бүрээс хурд сорих марафончид тодорсон. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос олимпын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрийг эцэслэн зарлав. Хэрэв оролцох болзол биелүүлсэн тамирчдын тоо 80-аас цөөн байвал чансааны онооны дарааллаар олимпод оролцох марафончдын квотыг олгох журамтай.
2024-06-06
Г.АНХБОЛД: Хүүхдийг байгалиас хол хөндий өсгөх нь харшилд өртөмтгий болгодог
Жил бүрийн хавар, зуны улиралд харшлын өвчлөл нэмэгддэг. Үүнээс шалтгаалж иргэд дур мэдэн эм, бэлдмэл хэрэглэх, дааврын тариа хийлгэх нь элбэг. Иргэд харшилтай болоход нөлөөлж буй гол хүчин зүйл, сэргийлэх арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн их эмч Г.Анхболдтой ярилцлаа.
2024-06-06
Соёлын өвийг таниулах өдөрлөг зохион байгуулав
“Тэгш хүртээмжтэй музей, хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөг Чойжин ламын сүм музейд өчигдөр боллоо. Уг арга хэмжээг Чойжин ламын сүм музей, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгуулсан юм. Дөрөв дэх жилдээ болсон уг өдөрлөг нь тусгай хэрэгцээт хүүхэд багачуудад соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилготой.
2024-06-06
“Гэртээ эрт харья” аяныг аравдугаар сар хүртэл үргэлжлүүлнэ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Гэртээ эрт харья” аян өрнүүлж байна. Аяныг энэ сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 30 хүртэл үргэлжлүүлэх аж. Үүнд 21 аймаг, есөн дүүргийн газар, хэлтэс нэгдэж, цахим орчинд уриалга өрнүүлж буй. Зуны амралтаар хүүхдүүд гэртээ түлэгдэж, гэмтэх тохиолдол нэмэгддэг. Тиймээс эцэг, эхчүүд аль болох гэртээ эрт харьж, хүүхдүүддээ цаг гарган, хамтдаа тоглож, анхаарал, халамжаа сайжруулаасай гэсэн үүднээс уг аяныг өрнүүлсэн гэнэ
2024-06-06
Хандив өгөх хүмүүс иргэний бүртгэлийн дугаараа бичнэ
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн хүмүүс зардлын дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлж, түрүүчээсээ олон нийтэд зарлаад байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчид мөнгөн, мөнгөн бус хандив өгөх боломжтой юм. Иргэн 10, хуулийн этгээд 30 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй. Хандив өгөхдөө иргэний бүртгэлийн дугаар, орлогын эх үүсвэр, овог, нэрээ тодорхой бичиж байж хүчинтэй болох юм байна. Өөрөөр хэлбэл, эдгээр мэдээлэл дутуу бол таны хандивыг хэрэглэх, хүлээн авах боломжгүй болох юм билээ.
2024-06-06
Сайн дурынхан бол үнэгүй ажиллах хүч биш
“Сайн дурын ажил гэж залуучуудын идэвх санаачилгаар явуулж байгаа, ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа” хэмээн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт залуучууд өөрсдөө санаачилсан байх, хоёрдугаарт ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа гэж тодорхойлсон гэсэн үг. Энэ нь манай улсад сайн дурын ажлыг анх удаа хуульдаа тусгасан тохиолдол юм. Харин бусад хуульд сайн дурын ажилтай холбоотой зохицуулалт алга.
2024-06-06
Нам, эвслүүд 30 хувийн квотыг хангасан, эсэхийг нягтлах нь
Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс өнөөдөр “Эмэгтэйчүүд ба сонгууль-2024” хэлэлцүүлэг зохион байгуулах аж. УИХ-ын сонгуульд өрсөлдөжбуй эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогын сэдэв, мөн өрсөлдөх явцад тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийн талаар уг хэлэлцүүлгийн үеэр ярилцах юм байна. Мөн холимог тогтолцоогоор зохион байгуулах энэ удаагийн сонгуулиар нам, эвслийн жагсаалтад хүйсээр сөөлжүүлэн 48 хүртэлх хүн эрэмбэлжбуй. Нийт нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх квотыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Тэгвэл хуулийн энэ заалтыг нам, эвслүүд бүрэн хэрэгжүүлсэн, эсэхэд хэлэлцүүлэгт оролцогчид дүн шинжилгээ хийх гэнэ.
2024-06-06
Нийгмийн даатгалын ерөнхий газар цахим хөтчийн үйлчилгээ нэвтрүүллээ
Нийгмийн даатгалын ерөнхий газар цахим хөтөчтэй болжээ. Ингэснээр иргэд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой мэдээ, мэдээллийг гар утаснаасаа цаг алдалгүй авах боломжтой болж буй аж. Гар утас байхад л богино хугацаанд хүссэн мэдээллээ авах, цаг хугацаагаа хэмнэх боломжийг уг шийдлээр бүрдүүлж байгаа гэнэ. Тухайлбал, нийгмийн даатгалын байгууллагын аль нэг салбарт дугаарлаж цаг алдах шаардлагагүй. Хаанаас ч хандах боломжтой, хамгийн хүртээмжтэй хэлбэр юм байна. Мөн үүнийг ашигласнаар цаасан хэвлэлийн зардал хэмнэх боломжтойг дээрх байгууллагынхан онцлов.
2024-06-06
Монгол Улс 2012 онд Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт ажиглагч орноор элсжээ
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун болон бусад төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон ФАТФ-ын Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 40 дэх удаагийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж оролцоод ирлээ. Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, бүлгийн гишүүнээр Хятад, Энэтхэг, Казахстан, Киргиз, ОХУ, Таджикистан, Туркменистан, Узбекистан, Беларусь зэрэг есөн орон байдаг.
2024-06-06