Говь-Алтайд болсон “Tour of Mongolia” 26 дахь удаагийн тэмцээнд Монголын шилдэг элит, өсвөр үеийн тамирчид зургаан өдрийн турш 603 км замыг баруун дөрвөн аймгаар тойрч хурд сорив. Өсвөр үеийнхний дөрвөн насныхны ангилалд өрсөлдсөн дугуйчдаас Б.Өнөрбаяр, таван насныханд М.Эрхэс, 6-7 насныхад Г.Бат-Орших, 8-9 насныхад Б.Тэмүүжин, 10-12 насныхад Б.Энхсайхан, 13-14 насныхад Б.Санчир түрүүллээ. Тус тэмцээний дараа BMX, trail дугуйн үзүүлбэр, баланс байк 4-5, 10-12, 13-14 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн дугуйчдын уралдаан Ховд аймагт өнөөдөр, 16-нд Увс, 21-нд Завхан аймагт болох юм.