Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгодог урлаг

“Гамлет”-ыг өнөөдрөөс буйдан дээрээ тухланхан үзэх боломжтой

“Гамлет”-ыг өнөөдрөөс буйдан дээрээ тухланхан үзэх боломжтой
2023-11-28

М.Номин: Балетын сургуулийн тайлан тоглолтыг анх үзээд хичээллэхийг хүссэн

-Би таван настайгаасаа балетаар хичээллэсэн. “Сильфида” балет, төгөлдөр хуурын сургуулийн тайлан тоглолтыг үзээд балетаар хичээллэх хүсэл анх төрсөн юм. Тэгээд “Энэ сургуульд явбал зөвшөөрөх үү” гэж ээж, ааваасаа гуйхад дуртай нь аргагүй зөвшөөрч байлаа. Анх удаа бэлтгэл хийхэд хэцүү санагдсан л даа. Харин яваандаа дасаж, илүү зоригтой болсон. 
2023-11-27

 Э.ХҮСЛЭН: Алдаа гаргахгүй байхыг үргэлж хичээдэг 

-Олон төрлийн жүжигт давхар бэлдэж байлаа. Тийм болохоор энэ удаагийн уралдаанд сайн бэлдэж чадаагүй. Бас тэмцээний үеэр ханиадтай байсан. Гэхдээ өвдсөн үедээ бэлтгэл хийх нь яагаад ч юм надад өөртэйгөө тэмцээд ялж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Магадгүй энэ нь миний султал байх. 
2023-11-27

Ардын уран зохиолч Т.Султаны “Тоорил хаан” жүжгийг олны хүртээл болгоно

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Монголын түүхэнд нэр нь тод үлдсэн Тоорил ван ханы тухай “Тоорил хаан” түүхэн жүжгийг үзэгчдэд хүргэхээр болжээ.
2023-11-19

Э.Отгонбат гран при шагнал гардлаа

Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан”-ыг 2023 оны арваннэгдүгээр сарын 8- 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
2023-11-14

Г.Ариунбаатар "Дуурийн шилдэг эрэгтэй дүр"-ийн шагнал хүртлээ

"Чингис хаан" одонт, МУГЖ Г.Ариунбаатар  "Алтан Софит" шагнал гардуулах ёслолд Ж.Вердийн "Набукко" дуурийн Набукко-гийн дүрээр "нэр дэвшиж  2023 оны "Дуурийн шилдэг эрэгтэй дүр"-ийн шагнал хүртлээ.
2023-11-14

Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон шагналын эзнээр 2 дахь удаагаа шалгарлаа

УДБЭТ-аас төрөн гарсан МУАЖ Э.Амартүвшин Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан 8 дахь удаагийн "International opera awards (The Lyric’s Oscars) арга хэмжээний шилдэг баритон шагналын эзнээр 2 дахь удаагаа шалгарсныг Италид төвтэй “Oscarlirica” олон улсын дуурийн холбооны албан ёсны цахим хуудсаар зарлалаа . Уг шагналыг 2021 оны анх авч байсан бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг дуурийн дуучин болохоо дахин баталлаа.
2023-11-09

Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан эхэллээ

Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД, ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН III УРАЛДААН” 2023 оны арваннэгдүгээр сарын 8-аас Улаанбаатар хотноо зохион байгуулна.
2023-11-08

Эрчүүд салах тухай 777 шалтаг боддог ч хэлж зүрхэлдэггүй

Тэр минь тэвэрт ойр, амьсгал нь дэргэд, атгах гар нь хажууханд юм сан, ай хорвоо. Гэвч алагхан зүрх минь алс холд орших шиг, хачин уйтай. Салъя гэхнэ ээ, шалтаан олдохгүй. Харин шалтаг бол 7 бүр 77, үгүй 777-г ч хэлж чадахаар байна. Гэвч бас үг эвлэхгүй нь. Хэлж ч чадахгүй, салж бүүр чадахгүй. Анх бид жинхэнэ хайраараа учирсан. Мөрөөдлийнхөө тухай ярьж, хотын гудмаар шөнөжин алхсан. Тэр минь сайн бүсгүй, сайхан эмэгтэй. Тэгэвч би одоо түүнд хайргүй...
2023-11-07

Оросын суут хөгжмийн зохиолч С.В.Рахманиновын “Рапсоди” хэмээх бүтээлийг толилууллаа

Монгол Улсын Консерватори нь Дэлхийн болон Монголын суут хөгжмийн зохиолчдын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Оросын суут хөгжмийн зохиолч С.В.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд түүний амьдрал уран бүтээлийг харуулсан фото зургийн үзэсгэлэн, баримтат киног толилуулж байсан.
2023-11-04

"Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжиг гэр бүлийн үнэ цэнийг ухааруулна

В.Красногоровын зохиол "БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” уянгын драмын жүжиг 2023 оны арваннэгдүгээр сарын 2, 3, 4, 5-нд Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын тайзнаа
2023-10-26

Анхны харцаар дурлаж болно

Шинэ танил чинь бааранд хамт оруутаа гараа дээш, доош савчаад бас болоогүй хөлөөрөө урагш, хойш хий өшигчөөд “Май чи, май чи” гэж бүжиглээд байвал чи яах вэ. Бас гэнэтхэн “Би чамд анхны харцаар дурлачихлаа” гэвэл итгэх үү.
2023-10-25

Олон улсын дуурийн залуу дуулаачдын анхдугаар уралдааныг Ц.Амарболд тэргүүлж эхэллээ

Алдарт дуурийн дуучин Федор Шаляпины мэндэлсний түүхт 150 жилийн ойг энэ жил ОХУ даяар соёл, урлагийн салбарт өргөн тэмдэглэж байна. Тэгвэл ойн арга хэмжээний хүрээнд Федор Шаляпины нэрэмжит Олон улсын дуурийн залуу дуулаачдын анхдугаар уралдааныг Санкт-Петербург хотноо аравдугаар сарын 15-нд нээгээд байгаа билээ.
2023-10-16

Хатанбаатар Магсаржавын тухай түүхэн жүжгийг “амилуулна”

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгож, тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат 2023 оны долдугаар сарын 23-нд гардуулсан юм.
2023-10-09

М.Тогтохжаргал “Асарын өндөр” жүжгийн Хасун хатны дүрд тоглоно

“АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжиг аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийслэлчүүдийн хүртээл болно. Өөрөөр хэлбэл, Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар Corporate convention center - ийн тайзнаа тоглох гэж байна. УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал төрөлх Завхан нутгийнхаа театрын тайзнаа туурвисан түүхэн бүтээлийн гол дүрд тоглож буй.
2023-10-04

“Эмоци” продакшн өнгөрсөн 10 жилд юу бүтээснээ тайлагнана

“Эмоци” продакшны 10 жилийн ой энэ онд тохиож буй. Тус продакшныхан ойдоо зориулж "Нэгэн зуны цэцэг" жүжгийг үзэгч фенүүддээ толуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, 10 жилийн турш хийсэн бүтээснээ тайлагнан анх удаа тайзны бүрэн хэмжээний жүжиг толилуулахаар шийдэж, олон сарын турш жүжигтээ бэлдэн ажилласнаа продакшны хамт олон онцлов. Жүжгийн найруулагчаар Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор rock n roll-ийн "эцэг" Д.Өлзий-Орших, зохиолчоор "нууцлаг" эрхэм Тодко Самсон нар ажиллаж байгаа аж. 
2023-10-04

Астор Пиаццоллагийн цуврал прелюдиг Монголд анх удаа сонордуулна

Удаах хэсэгт Монголын хөгжмийн нэрт хөгжмийн зохиолчид болох Сэмбийн Гончигсумлаа, Зундуйн Хангал, Бямбасүрэнгийн Шарав, Шатарын Өлзийбаяр, Хишигтогтохын Алтангэрэл нарын олонд танигдсан зохиолууд болон, тоглогдож байгаагүй шинэ зохиол бүтээлүүдээс нь түүвэрлэн үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Тоглолтыг хөгжим судлаач Доктор, профессор Бадамжавын Батжаргал тайлбарлан хүргэхээрээ онцлог.
2023-09-26

Н.ЧУЛУУНХҮҮ: Б.Шарав, А.Энхтайван нарын нэрэмжит уралдаанд бэлтгэж байна 

Театрууд үүдээ нээж, үзэгчдээ хүлээж авах цаг ойртож байна. ДБЭТ уран бүтээлийн 61 дэх улирлаа Ж.Бизегийн “Кармен” дууриар энэ сарын 29-нд нээнэ. Шинэ улирлын хөтөлбөрийн эхэн хэсэгт буюу ирэх сард Б.Шаравын “Чингис хаан” дуурийг үзэгчдэд хүргэх аж. Уг дуурийн Жамухын дүрд дуурийн дуулаачдын олон улсын уралдаануудын шагналт Н.Чулуунхүү тоглож магад аж. Дүрүүдэд тоглохоор бэлтгэж буй теноруудаас шалгаруулж шийдэх тул магадгүй гэж буй юм. Тус театрын найрал дуучдын дунд гоцлоочдын хэмжээний ур чадвартай залуус байдгийн нэг нь тенор Н.Чулуунхүү. Олон улсын тайзнаа хэдэнтээ эх орныхоо нэрийг“цоллуулсан” түүнийг уншигчдадаа танилцуулъя. 
2023-09-20