Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

"Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн үеэр соёлын нэгдсэн үйл ажиллагаа болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч БНФУ-ын Парис, Нант хотод айлчлах бөгөөд энэ үеэр Монгол Улсын Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолт, "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн, “Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”, “Чингис хаан ба их талын нүүдэлчдийн эзэнт гүрнүүд” эрдэм шинжилгээний хурал зэрэг олон талт соёл, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулна.
2023-10-11

Соёлын салбарынханд дарамт нэмсэн “Соёлын сэргэлт” аян

“Соёлын сэргэлт” аяныг улс орон даяар өрнүүлэхээ зарласан энэ цагаас соёл урлагийн салбарынхан ийнхүү дайчлагдах болсон билээ.
2023-10-11

Эрмитаж дахь зарим үзмэрүүдийг эргүүлэн авах, хуулбарлах талаар ярилцжээ

Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл Эрмитаж музейд хадгалагдаж буй зарим үзмэрүүдийг эргүүлэн авах, хуулбарлах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гаргах болон бусад соёлын солилцооны асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевичтай санал солилцлоо.
2023-10-10

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оролцогчдоо дэмжих, сурталчлах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн өдрүүдийг агентлаг, нийгэмлэг, хувь уран бүтээлчдийн нэрэмжит болгон тэдний уран бүтээл, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаагаа явуулах олон талт боломжийг олгож байгаа юм.
2023-10-10

“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн зохион байгуулна

Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөрт зориулан “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ.
2023-10-10

Бусаны олон улсын кино наадмаар “Монгол үдэш” өдөрлөг боллоо

Бусаны 28 дахь удаагийн олон улсын кино наадам өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ нь Азийн А зэрэглэлийн кино наадам бөгөөд 70 гаруй орны 200 орчим бүтээлийг сонгон шалгаруулж, 14 хэсэгт нэр дэвшүүлж байна
2023-10-10

Франц хотноо "Чингис хаан" үзэсгэлэн дэлгэнэ

музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, томоохон уран бүтээлүүд, шинэ үзмэрээр баяжуулж дэглэж байгаа тул үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухыг харгалзан үйл ажиллагааг 2023 оны 10 сарын 12-ноос 11 сарын 14 хүртэл түр хугацаагаар хааж буйг албан ёсоор мэдэгдэж байна.
2023-10-10

"Монгол орон бидний дуранд" үзэсгэлэнд 20 гаруй гэрэл зурагчны бүтээл багтжээ

Монголын шилдэг гэрэл зурагчид Д.Октябрь, Б.Баяр, С.Нацагдорж Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган Г.Батсүх зэрэг нийгэмлэгийн 20 гаруй гэрэл зурагчдын жилийн дөрвөн улиралд эх орныхоо өнцөг булан бүрт авсан Монголын өвөрмөц ахуй соёл, говь хангай талын нуугдмал үзэсгэлэнг шингээсэн 37 бүтээл тавигдлаа.
2023-10-10

Хатанбаатар Магсаржавын тухай түүхэн жүжгийг “амилуулна”

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгож, тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат 2023 оны долдугаар сарын 23-нд гардуулсан юм.
2023-10-09

Үндэсний хувцастай гоо бүсгүйчүүдийг тодрууллаа

Уг тэмцээнд оролцохоор 70 гоо бүсгүй бүртгүүлснээс одоогоор шилдэг 17-г нь шалгаруулаад буй аж. Тэднээс энэ сарын 10-нд үндэсний ялагчийг тодруулах юм. Өнгөрсөн пүрэв гарагт үндэсний хувцастай шилдэг гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг Цонжин болдогт байрлах “Баянгол ресорт”-д зохион байгууллаа.
2023-10-09

“Улаанбаатар” олон улсын наадмаар 22 киног толилуулна

Эдгээр бүтээлийг “Тэнгис”, “Өргөө-3”, “Гэгээнтэн” кино театрт гаргах аж. Уг наадмыг энэ жил найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” киногоор нээнэ.
2023-10-06

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулах нь

Уран бүтээлчид үүнд оролцохын тулд сүүлийн гурван жилийн дотор туурвисан бүтээлүүдээ ирүүлэх шаардлагатай
2023-10-06

Д.Дарьсүрэн: Малын сүүнээс будаг гаргаж авах уламжлалт өв соёлыг 30 жил судалсан

Зуун зууны нүүдэлд гээгдэж хоцроогүй нүүдэлчдийн соёл өнө мөнхөд орших болтугай ...
2023-10-05

М.Тогтохжаргал “Асарын өндөр” жүжгийн Хасун хатны дүрд тоглоно

“АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжиг аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийслэлчүүдийн хүртээл болно. Өөрөөр хэлбэл, Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар Corporate convention center - ийн тайзнаа тоглох гэж байна. УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал төрөлх Завхан нутгийнхаа театрын тайзнаа туурвисан түүхэн бүтээлийн гол дүрд тоглож буй.
2023-10-04

М.УРТНАСАН: Морин хуурч болж өвөөгийнхөө хүслийг биелүүлсэн

Америкт ажиллаж, амьдардаг морин хуурч М.Уртнасантай ярилцлаа. Тэрбээр хөгжмийн сургалтын “Хуурчийнхан” төвийн АНУ дахь салбарын тэргүүн юм. Мөн тэнд морин хуурын фестиваль зохион байгуулдаг залуусын нэг. Морин хуурын чуулгын хөгжимчнөөр ажиллаж байсан, 2006 оноос АНУ-д суурьшиж, гэр бүлтэй болсон, хоёр хүүгийн аав түүнтэй ийнхүү хөөрөлдлөө.
2023-10-04

Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан Н.Нямдорж

Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойг угтсан ЭШБХ болно Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу найрагчийн мэндэлсэн өдөр аравдугаар сарын 12-нд болох гэж байна.
2023-10-04

“Эмоци” продакшн өнгөрсөн 10 жилд юу бүтээснээ тайлагнана

“Эмоци” продакшны 10 жилийн ой энэ онд тохиож буй. Тус продакшныхан ойдоо зориулж "Нэгэн зуны цэцэг" жүжгийг үзэгч фенүүддээ толуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, 10 жилийн турш хийсэн бүтээснээ тайлагнан анх удаа тайзны бүрэн хэмжээний жүжиг толилуулахаар шийдэж, олон сарын турш жүжигтээ бэлдэн ажилласнаа продакшны хамт олон онцлов. Жүжгийн найруулагчаар Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор rock n roll-ийн "эцэг" Д.Өлзий-Орших, зохиолчоор "нууцлаг" эрхэм Тодко Самсон нар ажиллаж байгаа аж. 
2023-10-04

"Монгол орон бидний дуранд" үзэсгэлэнд Монголын шилдэг гэрэл зурагчид оролцоно

Монголын аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор "Монгол Орон Бидний Дуранд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг аравдугаар сарын 9-ний өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт зохион байгуулахаар төлөвлөжээ.
2023-10-03