Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

“Баянмонгол” чуулга “Movie swing” тоглолтоо хийнэ 

Тус тоглолтоор “Оскар”-ын шагналт болон дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг олон нийтийн сонорт хүргэх нь. Соёлын яамнаас зарлаад буй, гэр бүлийн гишүүдэд зориулсан “Hap­py january” аяны хүрээнд уг тоглолтыг зохион байгуулах аж. Тус чуулгынхан киноны хөгжмийн тоглолтыг жил бүр хийдэг. Энэ удаад “Оскар”-ын наадмын шагналт киноны хөгжмүүдийг толилуулахаараа өмнөх жилүүдийнхээс ялгаатай юм байна. Мөн монгол киноны хөгжмүүдээс ч тоглох гэнэ. Тоглолтод Н.Наранбаатар, Б.Дэлгэрбаяр, Б.Энхжаргал нарын уран бүтээлч ая дуугаа өргөх аж. Уг тоглолт Улсын филармонийн концертын танхимд болно. 
2024-01-04

Рэвью: "Улаан явар"

Чансаатай, шинэ уран бүтээлээ жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд нээж, олны хүртээл болгодог жишиг Холливудынх. Энэ жишгийг дагаж, өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн дэлгэцийн бүтээл бол “Улаан явар” уран сайхны кино байлаа.
2024-01-02

THE Hu хамтлаг Америкийн "Алтан Дуун" шагнал хүртлээ

THE Hu хамтлаг Америкийн "Алтан Дуун" шагнал хүртлээ. Энэ нь 2023 оны хамгийн их сонсогчтой хамгийн их борлуулалттай дуунд олгож буй шагнал гэнэ. Өөрөөр хэлбэл, 2023 онд THE Hu хамтлагийн Чонон сүлд дуу юм.
2023-12-29

Чингис хаан музейн Эрдэм шинжилгээний номын сан нээлтээ хийнэ

Чингис хаан Үндэсний музейд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний 12.00 цагаас тус музейн Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт болно.
2023-12-28

Шинэ жилээр юу үзэх вэ 

Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийслэлийн Соёл урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг энэ сарын 31-ний 21.00 цагт төв талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн хотын төвөөс алслагдсан Багахангай дүүргийнхэн төв талбайдаа “Багахангайн үдэш” үйл ажиллагааг он солигдох мөчид явуулахаар товлосон байна. Чингэлтэйн ЗДТГ-аас Тусгаар тогтнолын талбайд өдөр бүр “Чингэлтэй дүүргийн мөнгөн үдэш” нэртэй үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь маргаашийг дуустал үргэлжлэх аж. Шинэ жилийн үеэр зохион байгуулах, урлаг соёлын бусад арга хэмжээний талаарх мэдээлэл хүргэе. 
2023-12-28

“Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламжийг гардуулна

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор "Халхын Цогт хунтайжийн хадны бичээс" өв багтсан.
2023-12-27

Катарын Үндэсний музейн үзмэрүүдээр тусгай үзэсгэлэн зохион байгуулна

Монголын Үндэсний музей, Катарын Үндэсний музей хооронд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцолын “Санамж бичиг” байгуулж, Монголын Үндэсний музейн захирал, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо, Катарын Үндэсний музейн захирал, эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани нар гарын үсэг зурлаа.
2023-12-24

Хөтлөгч Р.Нямбаяр “Family feud” шоу нэвтрүүлгээр эргэн ирлээ

“Үнэн үү” ток шоугаар олны танил болж, өөрийн имиж, хөгжилтэй байдлаараа бусдаас ялгарч байсан хөтлөгч Р.Нямбаяр телевизийн салбарт харагдахаа болиод олон жил болсон билээ. Тэгвэл тун удахгүй STAR телевизийн бэлтгэн хүргэж буй алдарт "Family feud" шоу нэвтрүүлгийн хөтлөх үзэгч олонтойгоо уулзах нь ээ.
2023-12-22

“Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн нээлээ 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийг тохиолдуулан “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг өчигдөр Үндэсний номын санд нээлээ. Тус үзэсгэлэнг монголч судлаачдын “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Манж Чин улсын 200 гаруй жилийн дарлалыг зогсоож, Монголынхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн зургийг үзэсгэлэнд дэлгэн, олон нийтэд үзүүлж байгаа аж. Түүнчлэн Богд хаан болон шашин, төрийн зүтгэлтнүүдийн түүхэн гэрэл зургийг сонирхууллаа. Тухайлбал, Дилов хутаг Б.Жамсранжавын хөргийг ч олон нийтэд танилцуулав. Тэрбээр Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад, албан бичиггүй хэмээх шалтгаанаар Хиагтын хилээс буцаж байсан ажээ. 
2023-12-22

Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар цасан сийлбэрийн тэмцээнд тэргүүллээ 

ОХУ-ын Саха улсад зохион байгуулсан мөс, цасан сийлбэрийн олон улсын тэмцээнд Монголын зургаан сийлбэрчин гурван баг болж, гурван төрөлд өрсөлдсөн. Тус тэмцээний цасан сийлбэрийн төрөлд манайхан түрүүлж, шагналын хур буулгав. Мэлмий, ухаан, гарын ураар өвөрмөц бүтээл урласан уран сийлбэрчдээс Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар тэргүүн байрт шалгарч, алтан цомын эзэн боллоо. Мөн тэд нэг мөсний төрөлд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл олон мөсний төрөлд Н.Одсүрэн, О.Батхүү нар тусгай байр эзэлжээ. 
2023-12-21

“Монголын нууц товчоог 365 хоногт” номыг номын сангуудад бэлэглэнэ

Манай сор болсон 10 -аад академич, гүүш, эрдэмтэд нар хамтарч “Монголын нууц товчоог 365 хоногт” номыг бүтээжээ. Улмаар хоёр жилийн нөр их хөдөлмөр шингэсэн эл номын нээлтийг өнөөдөр Чингис хаан үндэсний музейд хийлээ.
2023-12-20

"Moon dance" хамтлаг дэлхийн аваргаас хүрэл мeдаль хүртлээ

"Moon Dance" бүжгийн хамтлаг 2023 оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болжээ. Эл тэмцээнд Монголоос “Moon dance” болон "Star" хамтлагууд оролцож, хоёулаа шилдэг зургаад багтан финалын шатнаа өрсөлдсөн юм.
2023-12-19

"Moon dance" хамтлаг дэлхийн аваргаас ХҮРЭЛ медаль хүртлээ

Ийнхүү тэд дэлхийн аваргаас дахин нэг шагнал авч, хос медалтан боллоо. 
2023-12-19

Монгол орны нутгаас олдсон эмээлийн судалгааг олон улсын сэтгүүлд хэвлэжээ 

Монгол орны нутгаас илрүүлж, судалсан эртний эмээлийн талаарх өгүүллийг олон улсын “Antiquity journal” сэтгүүлд хэвлэжээ. Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулын агуйн оршуулгаас Монголын үндэсний музейн судлаачид 2014 онд Жужан улсын үед холбогдох модон эмээл илрүүлсэн юм байна. Энэ нь Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд олдоод буй хамгийн эртний зүймэл модон эмээл аж. Тухайн үед агуйн шарил тоногдсон талаар цагдаагийн байгууллагаас Монголын үндэсний музейн археологичдод мэдэгджээ. Хоёр талдаа арьсан оосортой, хар, улаан өнгөөр будсан хус эмээл, төмөр хошуу, модон харвааны хэрэгсэл, муммижуулсан морины үлдэгдэл зэрэг хэд хэдэн эд өлгийн зүйлийг цагдаа нар хураан авсан байсан аж.
2023-12-15

Дэлхийн өвийн номинацийн бэлтгэл ажлын анхны хэлэлцүүлэг боллоо

“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал дэлхийн өв болох нь” Дэлхийн өвийн номинацийн бэлтгэл ажлын анхны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн чиглүүлж,
2023-12-15

“Snow melody” тоглолт энэ сарын 23-нд болно 

Улсын филармониос шинэ жилийн баярт зориулан тусгайлан толилуулдаг уламжлалт “Snow melody” тоглолтоо энэ сарын 23-нд хийхээр товложээ. Тус тоглолтод Төрийн шагналт “Баянмонгол” чуулга, “Бүдүүн муур” жааз клубийн залуу уран бүтээлчид оролцоно. Н.Наранбаатар, Э.Энх-Эрдэнэ, Г.Тэнүүн нар зочин уран бүтээлчээр оролцох бол удирдаачаар С.Саруул-Од ажиллана. 200 орчим уран бүтээлч оролцох хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт онцлог болох юм байна. 
2023-12-15

"Алтан өд”-д өрсөлдүүлэх бүтээлүүдийг хүлээн авч эхэллээ 

Утга зохиолын оны шилдэг бүтээлийг тодруулах “Алтан өд” наадмын энэ жилийн шалгаруулалтыг Монголын зохиолчдын эвлэлээс зарлалаа. Шалгаруулалтад 2023 онд уншигчдын хүртээл болсон утга зохиолын бүтээлүүдийг нийт есөн төрөлд өрсөлдүүлэх нь. Тухайлбал, яруу найраг, хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл буюу романы төрөлтэй. Мөн хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл буюу өгүүллэг, туурь, тууж, баримтат, хүүхдийн, шог хошин, зөгнөлт, жүжиг, киноны зохиолын төрөлд бүтээлээ ирүүлж болох нь. Түүнчлэн утга зохиолын орчуулга болон шүүмж, судлалын шилдэг бүтээлийг шалгаруулах аж. Эдгээрээс гадна хүний эрхийг дээдэлсэн, жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг эсэргүүцэх, халахад чиглэсэн, хүний язгуур эрхийг олон нийтэд сурталчилсан нэг бүтээлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс тусгай шагнал гардуулахаар болжээ. 
2023-12-15

Хархул хааны балгасаас Буддын шашны сүм болон хааны ордны туурь илрүүлжээ

Археологийн хүрээлэн 2023 онд дотоодын болон олон улстай хамтарсан 40 удаагийн хээрийн шинжилгээний ангийг зохион байгуулж, шинжлэх ухааны олон чухал судалгаа, нээлт, арвин баялаг олдвор хэрэглэгдэхүүнийг хуримтлуулжээ.
2023-12-15