Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

Дэлхийн экспортыг дэмжих чуулган маргааш эхэлнэ

Маргааш дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулган Монгол Улсад анх удаа болно. “Ногоон худалдааг хөгжүүлэх нь” сэдвийн дор салбар хуралдаануудыг хийхээр төлөвлөжээ.
2023-06-25

Ганцмод боомтоор нэвтрэх машины тоо 1000 давжээ

БНХАУ-ын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо хоёр өдөр дараалан 1000 давсан байна.
2023-06-21

129.2 мянган тонн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 129,231 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,178 тн буюу 19 хоногийн, АИ-92 автобензин 35,357 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 4,054 тн буюу 30 хоногийн, ДТ 82,547 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 48 хоногийн нөөцтэй байна.
2023-06-21

Ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцно 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав “2014 онд QSC компани концессын гэрээгээр хувьчлан авсан ч гангийн үйлдвэрлэл огт явуулаагүй учраас төр буцаан авсан. Ингэснээр он гарснаас хойш 250 мянган тн ган экспортод гаргаж, үйлдвэрлэлийн талбайн 77 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа” гэв. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас тус үйлдвэрт хийсэн хяналт шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна. 
2023-06-21

Нүүрсийг баяжуулснаар орлого 400-500 сая ам.доллароор нэмэгдэх боломжтой

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барьж буй. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцлаа. 
2023-06-20

УРАНЫ ЭКСПОРТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Уул уурхайн экспорт, тэр дундаа газрын ховор элемент, ураны экспортыг эрчимжүүлэх бодлогод Засгийн газраас гол анхаарлаа хандуулж байна.
2023-06-19

“Том төслийг амжилттай дуусгахын тулд улс төрийн шийдэл гаргах ёстой” 

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гурван тулгамдсан асуудал байгаа аж. БНЭУ-ын санхүүжилтээр барьж байгаа уг үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулж, 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр анх төлөвлөсөн юм. Гэвч цар тахлын нөлөө, эдийн засгийн байдал болон инфляцын өсөлттэй холбоотойгоор 430 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилт нь 1.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Мөн үйлдвэрийг 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 
2023-06-19

Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр долдугаар сард ашиглалтад орно

Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-06-19

Хулгайн замаар тээвэрлэсэн нүүрсийг ачихгүй

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Тавантолгой-Чойр чиглэлд автомашинаар нүүрс тээвэрлэхийг бүрэн зогсоох шийдвэр гаргасан. Мөн зургадугаар сарын 5-нд болсон зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу УБТЗ-ын Чойр, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөдийн ачилтын салбар замуудаас хулгайн замаар тээвэрлэж, буулгасан нүүрсийг ачихгүй байхаар шийдвэрлэсэн байна.
2023-06-16

Тонн зэсийн ханш 8500 ам.доллар давав 

АНУ-ын инфляц буурснаас шалтгаалан ам.долларын ханш суларч, зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжинэ гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотойгоор эл металлын ханш дээшилж, тонн нь 8509 ам.доллартой тэнцсэнийг “Reuters” дамжууллаа. Энэ нь өнгөрсөн баасан гаргийнхтай харьцуулахад 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
2023-06-16

Экспортод гаргасан ашигт малтмалын ханшийн мэдээллийг хүргэж байна

Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний Олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газраас иш татан хүргэж байна.
2023-06-15

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан журмын төсөл хэлэлцүүллээ

“Монголын хөрөнгийн бирж”-ээс Үнэт цаасны компаниудын төлөөллийг хамруулан 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, бэлтгэл ажлыг хангах асуудлаарх журмын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2023-06-15

Уул уурхайн салбарын ажилчдын 20 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг байна

Өнөөдөр Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын өдөр (IDWIM 2023) тохиож байна. Энэхүү өдрийг “Уул уурхай дахь эрх тэгш байдлыг хангах нь хүн бүрийн хариуцлага” гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.
2023-06-15

Д.Баясгаланд барьцаалагдсан парламент 

Өөрөөр хэлбэл, энэхүү нээлттэй сонсгол хийхгүй байгаа нь Монголын парламент “Бодь” -ийн Д.Баясгаланд барьцаалагдсан мэт ойлголтыг нийгэмд суулгаж байна. Тийм яриа ч улс төр, бизнес, хууль хяналтынхан дунд газар авчээ. Энэ үнэн бол “Бодь”-ийн Д.Баясгаланд Монголын парламент яагаад барьцаалагдсан нь сонин байгаа юм . 
2023-06-15

Нүүрс, зэс, хар төмөрлөгийн парк төслүүдийг Засгийн газарт танилцуулна

Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны II хуралдаанаар 2023 оны тавдугаар сарын 26-нд болсон Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөний үр дүнг нэгтгэн хэлэлцэж, хорооны ажлын төлөвлөгөөгөө баталсан байна.
2023-06-14

25.3 сая тонн нүүрс экспортолжээ 

Төвбанк энэ оны эхнээс хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 6.33 тонн алт худалдан авчээ. Өдгөө манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 60 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 69.4, зэсийн баяжмалынх 47.2, төмрийнх 28, алтных 31.7, газрын тосных 32, цайрынх 90.2, хайлуур жоншных 88.9 хувьд хүрчээ. 
2023-06-14

Уул уурхайн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээр баталжээ 

Хоёр жилийн хугацаанд хүчинтэй уг хэлэлцээрт талууд харилцан тохиролцож цалин хөлс болон бусад асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох гэнэ. Талууд салбарын хэлэлцээрийн биелэлтийг жил бүр дүгнэж, хяналт тавих юм байна. 
2023-06-12

24 сая тонн нүүрс экспортолжээ 

Төвбанк энэ сарын 1-ний байдлаар 5.67 тонн алт худалдан авсан аж. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байгаагмөндурдлаа. Тухайлбал, нүүрснийх 65.9, зэсийн баяжмалынх 45.1, төмрийнх 26.5, алтных 28.3, газрын тосных 30.6, цайрынх 83.6, хайлуур жоншных 84.1 хувьд хүрчээ. 
2023-06-06