Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орууллаа

Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан. Эл терминалын зам, талбай бусад барилга байгууламжийг үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын анги нэгтгэлийн гээд 1200 инженер, техникийн ажилтан 360 орчим нэгж техниктэйгээр нэг жилийн хугацаанд барьж, өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм
2024-01-29

Сэхэ боомтоор нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ 35 хувиар өсжээ

2023 онд Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 2022 оныхоос хоёр дахин нэмэгджээ. Ингэснээр жилийн нийлүүлэлтийн хэмжээ 66 сая тонн давж, түүхэн дээд түвшинд хүрсэн гэдгийг SXcoal мэдээллээ. Өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 273 мянга орчим автомашин нэвтэрсэн нь 2022 оныхоос 99 хувиар нэмэгджээ. Нийт ачаа тээврийн 36.51 сая тонныг нь БНХАУ Ганцмод боомтоор импортолсон.
2024-01-26

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 45 хувиар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.5 их наяд төгрөг буюу (45.2%)-аар өслөө.
2024-01-25

Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлэв 

Эрдэс баялгийн салбар 2023 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлсэн талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24.31 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийнхээсээ 5.71 их наядаар буюу 30.7 хувиар өсжээ. Тэгвэл дээрх салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7.67 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 3.07 их наядаар (66.7 хувь) нэмэгдсэн дүн гарсан байна. Тодруулбал, төсвийн орлогын 29.9 хувийг (7.27 их наяд төгрөг) нь уул уурхай, олборлох, 1.3-ыг нь (304.2 тэрбум) газрын тосны салбараас, 0.2-ыг нь (36.6) тусгай зөвшөөрлийн төлбөр, 0.3-ыг нь (62 тэрбум) бусад орлогоос төвлөрүүлсэн аж.
2024-01-24

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв 2024 онд ашиглалтад орно

Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв (ТНАЛТ) төслийн хүрээнд нийт 6 багц ажлын гүйцэтгэл 2022 онд 56 хувь байсан.  2023 онд 85 хувьд хүрч, 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2024-01-24

Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого 66.7 хувиар өсжээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24,310.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 5,717.0 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар нэмэгдсэн. Уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,072.9 тэрбум төгрөг буюу 66.7 хувийн өсөлтийг харууллаа.
2024-01-24

“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт болно

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төр, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран 2009 оноос зохион байгуулж ирсэн “Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт, үзэсгэлэнг гуравдугаар сарын 28, 29-нд “Корпорэйт конвеншн”-д зохион байгуулахаар болжээ. Мөн онлайнаар шууд дамжуулах бөгөөд үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг, ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт болох аж
2024-01-23

Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгийг тараана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг тараах эсэх асуудлыг ТУЗ хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Тус компанийн ТУЗ-ийн хурал энэ долоо хоногт хуралдаж, Цагаан сарын өмнө ногдол ашиг тараах чиглэл авчээ.
2024-01-22

Монголбанк 17.8 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сард 1,795.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 17.86 тонн үнэт металл худалдан аваад байна.
2024-01-22

1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлэхээр яригдаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
2024-01-17

Агаарын геофизикийн судалгааны ажлын тендер зарлах нь

Британийн төрийн өмчит, геологи, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “International geoscience services” (IGS) компанийн төлөөлөл манайд ирж, УУХҮЯ-нд ажиллаж байгаа гэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд шинээр хэрэгжүүлэх, агаарын геофизикийн судалгааны ажлын тендерийг олон улсад нээлттэй зарлахаар төлөвлөж, бэлтгэл хангаж буй аж. Уг тендерийн баримт бичгийг боловсруулахад IGS компани Монгол Улс дахь ИБУИНХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ
2024-01-15

Хөрөнгийн биржээр 7.4 их наяд төгрөгийн нүүрс арилжжээ

Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг зохион байгуулсан юм. Дээрх хугацаанд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.
2024-01-15

Зэсийн орлого 2025 онд хоёр дахин өснө

Дэлхий даяар ногоон эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл эрс нэмэгдэж, нөгөө талаас Чили, Перугийн уурхайн зэсийн нийлүүлэлт тасалдсанаас зэсийн үнэ өсөх прогнозыг шинжээчид гаргаж байна. 2025 он гэхэд тонн тутамдаа 15 мянган ам.долларт хүрэхээр тооцоолжээ.
2024-01-11

Олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт гуравдугаар сард болно

Канад улсын Торонто хотод 2024 оны гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд PDAC 2024 олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт болно.
2024-01-08

"Оюу толгой" ХХК-ийн гэрээлэгч компанийн ажилчдын төлөөлөл мэдээлэл хийж байна

"Оюу толгой" ХХК  болон нэр бүхий гэрээлэгч компаниудын ажилчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар  ажилчдын төлөөлөл мэдээлэл хийж байна.
2024-01-08

Дизель түлшний импортын захиалга өсжээ

Уул уурхайн хүнд даацын машинуудын дизель түлшний нийлүүлэлт хомстсон асуудал өнгөрөгч сард гарсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 11-18-нийг хүртэлх хугацаанд уул уурхайн салбарын хэрэглэх шатахуунд хязгаарлалт хийсэн юм. Харин уул уурхайн компаниудтай зөвшилцсөний дараа дээрх арга хэмжээг авсан гэдгийг АМГТГ-аас мэдээллээ.
2024-01-05

2023 онд нийт 17.8 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанкнаас валютын нөөцийн тогтвортой, хүрэлцээтэй байдлыг хангах хүрээнд үнэт металлын худалдан авалтыг хийж, ажилласны үр дүнд 2023 оны эцсийн байдлаар 17.8 тонн үнэт металл худалдан аваад байна.
2024-01-03

Нүүрсний борлуулалтын 20 хувийг биржээр арилжжээ

Монголын хөрөнгийн биржээр 2023 онд 12.8 сая тонн нүүрс арилжаалсан байна. 2023 онд “Андын илч” ХХК, “Тавантолгой” ХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК зэрэг таван компани биржээр нүүрс арилжжээ.
2024-01-03