Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банк санхүү

Хоёр банк татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав 

Мөн “Төрийн банк” олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагнасан юм. Тус банк өнгөрсөн жилийн аравдугаар сард25.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Улаанбаатарын төвлөрлийг бууруулах, орон нутгийн иргэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэл баримталж, нийт зарцуулалтын 61 хувь буюу 15.5 тэрбумыг нь хөдөөд олгосон байна. Ташрамд дурдахад, “Хаан банк”-ны хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлэх МХБ-ээс мэдээллээ.
2023-05-01

МАН: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх санал боловсруулахыг даалгав

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас мэдээлэл сонсжээ. Улмаар хүнсний хувьсгалын хүрээн дэх зээл, төслүүдийг эрчимжүүлэх, ноолуурын ханшийг буулгахгүй тогтвортой байлгах чиглэлд тодорхой арга хэмжээ авах, гурилын үнэ, үр тарианы үйлдвэрлэлийг дэмжин ажиллах шаардлагатайг сайд Х.Болорчулуунд анхааруулж, Засгийн газарт чиглэл өгөв. 
2023-04-25

ЖДҮХС-ийн нийт зээлдэгчдийн 85 хувь нь зээлээ бүрэн төлжээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 2009 – 2023 он хүртэлх хугацаанд нийт 8403 төсөлд, 1,011 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 2023 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт зээлдэгч ААН-үүдийн 85 хувь нь 735.3 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
2023-04-25

Алтны ханш аврал болох уу

Олон улсын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд“Алтны ханшийн өсөлт энд хүрээд зогсохгүй” хэмээн бичиж байна. Эл таваарын ханш дээшлэхэд гурван хүчин зүйл голлон нөлөөлдөг нь эдийн засгийн тодорхойгүй, “түгшүүртэй” байдал, бондын өгөөж багасах, ам.долларын ханш сулрах аж. Өдгөө эдгээрээс гадна Төвбанкуудын худалдан авсан алтны хэмжээ нэмэгдсэн нь ханшид нөлөөлж буй гэнэ. Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлснээр дээрх банкууд энэ оны 1-2 дугаар сард 157 тонн үнэт металл худалдан авсан нь сүүлийн 10 жил дэх өндөр дүн агаад өнгөрсөн сарын үзүүлэлтийг хараахан танилцуулаагүй байгаа юм. 
2023-04-21

Унци алтны ханш 2019 ам.долларт хүрч өслөө

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ энэ сард нэмэх, эсэх нь үнэт металлын ханшид нөлөөлөх төлөвтэй гэнэ. Цөөнгүй трейдерийн тооцоолж байгаагаар тус улс дээрх хүүг 0.25 хувиар өсгөх магадлалтай аж.
2023-04-17

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд, үйлдвэр үйлчилгээ эрхлэгч тус бүрд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн гаргасан нь таалагдлаа

   Бидний хувьд ХААН Банкны сургалтуудад хамрагдаж, ЕСБХБ-ны менторын хөтөлбөрт хамтран оролцсон нь байгууллагад маань маш эерэг нөлөө үзүүлсэн. Манай байгууллага 13 франчайз салбартай бөгөөд дандаа гэр бүл удирддаг. Гэр бүл гэдэг албан бусаар хэлэхэд ерөнхийдөө эмэгтэй удирдлагаар явж, тус бүрийнх нь ард доод тал нь гурван гэр бүлийн амьдрал байдаг. Манай 13 компанийн 80 хувь нь эмэгтэй удирдлагатай. Учир нь эмэгтэй бизнес эрхлэгчид орон нутагт ч илүү идэвхтэй байдаг болохыг ХААН Банкнаас сая танилцуулсан судалгаа ч харууллаа. Харин манай компани авто салбарынх учир нийт ажилтны 80 хувь нь эрэгтэй ажилтнуудаас бүрддэг.
2023-03-31

“Төрийн банк” нэмж хувьцаа гаргахаар төлөвлөжээ

Өнгөрсөн оны аравдугаар сард олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, хувьцаат компани болсон“Төрийн банк” нэмж14.29 хувиа худалдахаар төлөвлөж буй талаар зарим эх сурвалж мэдээллээ. Хэрэв ийм шийдвэр гаргавал олон нийтийн эзэмшлийн хувь 20-д хүрэх юм. Тус банкны хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх дөрөвдүгээр сарын 29-нд болох үеэр нэмж хувьцаа гарган олон нийтэд санал болгох тухай тогтоолын төслийн талаар хэлэлцэх аж. Өдгөө эл банкны 49.26 хувийг Сангийн яам, 45.03-ыг нь Хадгаламжийн даатгалын корпорац, үлдсэнийг нь олон нийт эзэмшиж буй гэнэ. “Төрийн банк” өнгөрсөн онд IPO хийхдээ нэгж хувьцаагаа 590 төгрөгөөр санал болгож байв. Өчигдрийн байдлаар эл дүн 670.83 төгрөгтэй тэнцсэн юм.
2023-03-30

Хадгаламжийн хүү өсөх хүлээлттэй байна гэв

Банкны салбар болон манай улсын макро эдийн засгийн өнгөрсөн жилийн тойм, энэ оны төлөвийг Монголын банкны холбооноос өчигдөр танилцууллаа. 2022 онд банкны системийн актив өнгөрсөн жилийнхээсээ 3.4, нийт эх үүсвэрийн хэмжээ 1.5 их наяд төгрөгөөр өсжээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2021 оныхоос 40 хувиар нэмэгдсэн аж. Ялангуяа цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөгөөр өсөн, 9.1 их наядад хүрсэн гэнэ.
2023-03-28

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
2023-03-01

Зарим банк ам.доллар арилжихгүй байна

Банкууд ам.доллар арилжихгүй, иргэд, аж ахуйн нэгжүүд валютын данснаасаа зарлага гаргах хязгаар тогтоосон талаар зарим хүн мэдээллээ
2023-02-09

ББСБ, даатгалын болон хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын кодексийн засаглалын хэрэгжилт сайжирчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос “Компанийн засаглалын кодекс”-ийг шинэчлэн баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр нээлттэй хувьцаат компаниудаас гадна даатгагч, банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгөоруулалтын менежментийн компаниуд дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд зохицуулалттай 116 этгээдийн кодексийн хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулжээ.
2023-01-13

Б.Гангаамаа дурсгалын зоос шинээр гаргалаа

Монголбанкны Эрдэнэсийн сангаас "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосноос гадна Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө болон франчайз зооснуудыг мөн худалдаалж байна.
2023-01-12

Төвбанк өнгөрсөн онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ

Төвбанк өнгөрсөн онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ
2023-01-05

732.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

732.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
2023-01-04

Юанийн ханш 502 төгрөгт хүрч, евро, фунтийнх чангарлаа

Юанийн ханш 502 төгрөгт хүрч, евро, фунтийнх чангарлаа
2023-01-04

Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны Ерөнхийлөгч нарын уулзалтад оролцов

Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны Ерөнхийлөгч нарын уулзалтад оролцов
2023-01-02

 Биржийн бус зах зээлээс 733.1 тэрбум төгрөг төвлөрүүлэв

Тухайлбал, зургаан компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган 89.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын гурван санг шинээр бүртгэн, тэдгээр нь 153 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж. Тэгвэл биржийн бус зах зээлээс 57 компани 733.1 тэрбум төгрөг босгосон байна.
2022-12-28